📅

Амбаар шатаж, хүн нас баржээ

🕔 2020/07/27 09:32
Энэ харамсалтай хэрэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3Б дугаар гудамжинд болжээ. Байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 23:09 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 23:18 цаг очиж, иргэн Д-ын 2×2 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 58 настай иргэн М /эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Солонгод шилжүүлж өгсөн байна.
Иймд иргэд болзошгүй гал түймрийн аюулаас байнга сэргийлэхийг сануулж байна.     
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?