📅

П.Галиндэв: С.Эрдэнийг АН-ыг бохир мөнгөнд живүүлсэн гэж хэлсний төлөө цагдаагаар дарамтлуулж байна

🕔 2020/06/10 15:41

 

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа П.Галиндэвийг цагдаагийн байгууллагаас дуудаж, тайлбар авлаа. Энэ үеэр тэрбээр мэдээлэл, тайлбар хийлээ.

П.Галиндэв “Ардчилсан улсын сонгууль эхлээд тэг дундаа орж байна. Би өнөөдөр сурталчилгаагаа эхлээд, ард иргэдтэйгээ уулзаад явж байх ёстой. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаад дуудагдаад байж байна. АН-ынхан намайг цагдаад өгсөн юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж намайг цагдаад өгч. Би АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг удирдаж, 5 жил ажилласан. АН-д байгаа МАНАН бүлэглэлийнхэнтэй 5 жил тэмцсэн.

Хуулийн хүрээнд тэмцээд дийлдэхгүй болохоор нь сонгуульд өрсөлдье гэж шийдсэн. Намын толгойд гарчихсан, төрийг эзэлчихсэн С.Эрдэнэ мэттэй ард түмний дэвжээнд дээр очиж, сонгуульд өрсөлдье гэж шийдээд нэр дэвшсэн. Гэтэл тэд шударга сонгууль явуулж, өрсөлдөхийн оронд намайг цагдаад өгч дарамтлуулах, цаг завыг минь барах байдлаар хандаж байна.  Нам, төрийн толгойд эзэн суусан, 20, 30 жил газрын баялгийг хувьдаа авсан, Улаанбаатар хотын газрыг зараад идчихсэн, төсвийн мөнгийг хулгайлсан хүмүүсийн үйлдлийг илчилж, тэмцсэн. Хариуд нь тэд цагдаад өгч, дарамтлуулдаг.
Намайг цагдаад өгч байгаа гурав дахь тохиолдол нь болж байна. Өнгөрсөн жилүүдэд намайг цагдаад өгөөд, дарамтлуулж л байсан.  Би С.Эрдэнэ гэдэг хүн АН-ыг бохир мөнгөнд живүүлсэн, УИХ-ын сонгуулийн мандатыг зарж байна гэж хэлсэн. 100 саяын асуудлыг та бүхэн мэдэж байгаа. М.Энхболд, С.Эрдэнэ хоёр нэг нь 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн, нөгөөх нь 100 саяын дэнчин нэхэж байгааг би удаа дараа хэлж, ярьсан. Гэтэл ингэж хэлсний минь төлөө намайг шалгуулж байгаа юм байна.
Өнөөдрөөс сонгуулийн бохир муухай, бие биеэ гүтгэдэг, харлуулдаг ажил нь эхэлж байгаа юм байна. Би ард түмэндээ, сонгогчиддоо, Баянголынхондоо хэлье. Надад төсвийн мөнгө “идсэн”, хотын газрыг зарсан нэг ч тохиолдол байхгүй шүү” хэмээлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?