📅

Генерал Д.Гэрэлийн хүүгийн уурхайд шүүх үзлэг хийж байна

🕔 2020/06/10 11:25
ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй байдаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голын хөвөөнд байх Пентатерра уурхайн талаар “Генералын хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” нэвтрүүлгийг зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг бэлтгэн хүргэсэн. Уг нэвтрүүлгийн мөрөөр Генерал Д.Гэрэл хуулийн байгрууллагуудад гомдол гаргаж, өнгөрсөн долоон сарын хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаж байгаа билээ.

Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 13 ны өдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “тухайн уурхайд үзлэг хийх” шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Пентатерра уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан”-ыг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр уг уурхайд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн үзлэг хийж байгаа юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?