📅

Сонгуультай холбоотойгоор Э.Бат-Үүл нарын шүүх хуралдаан хойшлогдлоо

🕔 2020/06/08 16:00

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хянан хэлэлцэхээр товлосон.

Харин тус хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон эрүүл мэндийн шалтгааны улмаас тус хуралд биечлэн оролцох боломжгүй бөгөөд биечлэн оролцох нөхцөл боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Мөн тэдний өмгөөлөгч Н.Цэцэгмаа сонгуулийн ажилтай байгаа тул сонгууль дуустал шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн байна.

Н.Цэцэгмаагийн үүсгэн байгуулсан өмгөөллийн үйлчилгээ эрхэлдэг “Мэргэн хуульч” ХХН нь “Эрхэм хуульч” ХХН-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Ардын Намын сонгуулийн ажиллагаанд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өмгөөлөгч Н.Цэцэгмаа 2020 оны 06 дугаар сарын 04-24-ний өдрийн хооронд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Т.Ганди, З.Энхтөр нарын сонгуулийн багт Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм байна.

Шүүх дээрх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?