Хохирогч талын өмгөөлөгч Шведэд хөл хорионд орсон тул шүүх хурлыг хойшлууллаа
Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарын ШШГЕГ-ын таван алба хаагчид холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаар хүсэлт ирүүлсэн байна.
Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлууллаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн тамгын газар
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих