📅

Н.Наранбаатар даргаа! Хүний амь нас чухал уу, сонгууль чухал уу...

🕔 2020/05/26 18:02
Өмнөговь аймгийн Номгон суман дахь “Аягачийн тойром”, “Элстэй” хэмээх газарт энэ оны гуравдугаар сараас эхлэн алт илэрч, иргэд олноороо ухаж эхэлжээ. Бодит нөхцөл байдлыг газар дээр нь харуулсан бичлэгээс үзэхэд тэнд бараг сумын төвийн хүн амаас олон буюу 3000 гаруй иргэн цугласан дүр зураг байгаа юм. Улс орон даяар коронавирусний улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Ерөнхий сайд вакцин гартал хилээ нээхэд хэцүү байна гэж ярьсан. Тэр ч байтугай 3-4 хүний бөөгнөрөл үүсгэхийг хориглосон билээ. Гэтэл Номгон сумын нутагт 2,3 хүн битгий хэл 2000-3000 хүн цуглаж, онцгой цаг үеийн журам зааврыг умартан алт ухацгааж байна.
Гэхдээ алт ухаж байгаа иргэдийн буруутгах аргагүй юм. Тэд амьдархын тулд, үр хүүхдээ тэжээхийн тулд нийг ийм байдалд хүргэсэн Монголын төр буруутай. Иргэдийн амьдралыг ийм хэмжээнд. Яг үнэндээ тэднийг өрөвдөх,сэтгэл төрснийг нуух юун. Дэлхий дахинаа тархаад буй аюулт вирусын үед төр засаг иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстой баймаар. Гэтэл дээр доор аль ч шатандаа мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж байгаа нь гайхмаар. Төр засгаас гадна нөгөө аймаг, орон нутгийн удирдлагууд хаачив.
Нөгөө орон нутгиынхаа асуудалд анхаарах ёстой засаг нь юун иргэддээ анхаарал хандуулах манатай, УИХ-ын гишүүн болохоор мандат өвөртлөөд хот хооронд хийсэж байгаа сурагтай. Орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдэж дийлдэггүй, хүн яаж Монгол төрийн өндөр босгоор давах гээд буй нь гайхмаар. Иргэдээ эхэнд тавьдаг хүн төрийг төлөөлөх ёстой баймаар.
Алт ухахаар цугласан 3000 гаруй иргэдийн байгаа газар архидалт хавтгайрч, зодоон нүдээн болж хэрэг зөрчил гаарч байгааг сумын иргэд хэлж байна. Тэнд зөвхөн Өмнөговийн иргэд төдийгүй бараг 21 аймгаас иргэд цугласан гэх.
Коронавирус, өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр л иргэдийнхээ амь нас, аюулгүй байдалд анхаарчих, удирдлагуудаа.
Н.Наранбаатар дарга сар гарны өмнө тэнд болж буй үйл явцыг зогсоолоо, нөхөн сэргээлт хийж, нүхийг нь булж, газрыг тэгшиллээ гэж мэдэгдсэн гэж байгаа юм. Гэхдээ тэгж мэдэгдсэнээс хойш гурав ч хоноогүй байхад дахин хүн, машин нэмэгдэж ирсээр, өдгөөгийн нөхцөл байдал үүсчээ.
Бас нэг мэдээ байгаа нь Н.Наранбаатар дарга сонгуулийн пиараа эхэнд тавьж алт ухан бөөгнөрсөн иргэдийг тарааж чадахгүй байгаа гэх.
Түүнчлэн хууль бус алт олборлолтод хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой аймгийн холбогдох байгууллагын хүмүүс өөрсдөө алт ухсан гэх цочирдом мэдээлэл байгаа юм. Ажлын хэсэг гэж аймгаас байгуулагдаж, Байгаль орчны мэргэжилтнүүд, цагдаа, онцгой байдал нийлсэн 40 гаруй албан хаагч иргэдийг хөөсөн байдаг. Гэвч тэд иргэдийг хөөсөн нэрийдлээр тухайн газарт гурав, дөрөв хоног эргүүл хийхдээ нөхөн сэргээлт хийж, нүхийг булж тэгшилж байна гэсэн нэрийдлээр өөрсдөө эксковатороор газар ухаж, алт хайсан, мэргэжлийн алт илрүүлэгч тоног төхөөрөмжтэй очиж алтны нинжа нарын хэлдэгчлэн дор бүрээ “бурзайгаад” тараад алга болсон тухай иргэд ярьцгааж байна. Ямартаа л аймгийн удирдлага ер нь өөрийнхөө цэргүүдэд алт ухаж ирэхийг даалгасан юм биш байгаа гэсэн бор шувуу нисэж байхав.
Хол ойроос мянга мянгаараа иргэд цуглахаас өмнө эртхэн арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг ингэж олноороо бөөгнөрөхгүй байлаа.
Иргэд нэгнийхээ аминд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ. Иргэдийг ингэтэл нь туйлдуулсан төр засаг хорио цээрийн үед нүд чих нь харах, сонсохоо больсон уу. Дахин хэлье. Иргэдийн амь нас, эрүүл мэнд чухал. Аюулт вирусын дэгдэлтийн үед л иймэрхүү бөөгнөрөлийг анхаарчих.

ЭХ СУРВАЛЖ: WWW.DAYARMONGOL.MN
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?