Хутагтын нутгийнхан азтай
Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар 25 насандаа сонгогдон ажиллаж, УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн олон сонгуулийн ялалтыг АН-д авчиралцаж байсан залуу гэхээр уншигч та гадарлаж байгаа байх. Энэ залуу бол Цагаан-Өвгөний Жадамбаа.
Хүний 25 нас гэдэг бол улс төрийн амьдралд дэндүү балчир нас. Гэсэн хэдий ч тэрээр энэ албаа нэр төртэй хашаад зогсохгүй, 2012 – 2016 онд Мэдээллийн технологийн салбарыг удирдан ажилласан.
Мэргэжлийн бус хэмээгдэж эхэндээ салбарын луугаруудаас ихээхэн шүүмжлэл авч байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэрээр эсрэгээрээ үр дүнтэй ажиллаж ТҮЦ машин, 4G сүлжээнээс эхлээд тоон ТВ, Улаанбаатар хотын амжиж анхааруулах систем, Алтанбулагаас замын үүд хүртэлх 3G тасралтгүй сүлжээ гээд тоочвал хийсэн ажил ихтэй нэгэн.
Ганц миний биш манай багийнханы амжилт хэмээх тэрээр төд удалгүй 2016 оноос Сөүлийн Үндэсний Их сургуульд Мэдээллийн технологийн бодлого төлөвлөлтийн инженер болж, мэдээллийн технологийн салбарын хүн болохоор хүлгийн жолоо залж байсан. Харин өнөөдөр Ардчилсан намд Цагаан-Өвгөний Жадамбаа шиг улс төрд чанагдаж, төрийн алба хашиж, бас ч үгүй бизнест хүч үзэж яваа залуус хуруу дарам цөөхөн.
Миний онцолсон энэ залуу сүүлийн үед Ардчилсан намаасаа Дорноговь аймагт дэвших томилолт аваад байгаа сурагтай. Дорноговь аймгийн алдарт уяач, нутагтаа олон сайхан уран бүтээл зориулж, нутаг сэтгэлтэй явсан залуугийн хувьд нэг их буруу сонголт биш байх. Эрт цагтаа олон сайд нарын өлгий нутаг явсан Дорноговиос цахиур хагалах өндөр боловсролтой залууг Ардчилсан намын удирдлага мэдээж холыг харж сойж буй биз ээ.
Одоо ёстой л нөгөө Дорноговь аймгийн мэргэн ардын сонголт л мэдэж дээ… Нэг бодлын догшин хутагтын нутгийнхан ч оюунлаг залуусын ундрага сайтай юм аа.
Эх сурвалж: https://www.facebook.com/дорноговийн залуусын нэгдэл/
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих