📅

IT PARK, ICT GROUP хамтран өндөр технологийн бүтээлч төслүүд хэрэгжүүлнэ

🕔 2018/04/06 09:08

IT PARK, ICT GROUP хамтран өндөр технологийн бүтээлч төслүүд хэрэгжүүлнэ

 

Мэдээлэл технологийн үндэсний парк болон "Ай Си Ти Групп” ХХК хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран Блокчэйн технологи, Аутсорсинг хөгжүүлэх -хүний нөөц, гадаад зах зээлийг тэлэх, өндөр технологийн сургалт, судалгаа, хөгжүүлэлтийнтөлөвлөгөөг боловсруулах төслийг албан ёсоор эхлүүллээ.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал Ц.Содномдамба:

- Манай байгууллага саяхан Азийн 6 улсад Монголын гарааны компаниудыг гаргах төслийн гэрээг зурсан .Одоо ингээд өнөөдөр дараагийн бүтээлч гэрээг хийж байна.Салбарт маань хийх маш олон зүйл байгаа. Салбартаа байр сууриа олсон, гадаад дотоодын түншүүдтэй, судалгаа дататай, гадаадын улс орнуудтай хийгээд эхэлчихсэн төсөл хөтөлбөрүүдтэй "Ай Си Ти Групп" -тэй IT PARK хамтран ажиллах гэрээ хийж байгаа нь чухал алхам гэж харж байна.

"Ай Си Ти Групп” ХХК –н гүйцэтгэх захирал И.Алтантулга:

- МТҮП-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч хамтын ажиллагаагаа эхлүүлж буйдаа таатай байна. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагаа нь Монголын маань байгууллагуудын хамтын ажиллагаанд жишиг болно гэж найдаж байна. Бид бүтээлч сэтгэлгээ, хандлага ноёлсон энэ кластер дээр олон талт ажлуудыг хийх болно.


 

"Ай Си Ти Групп” ХХК –ийн охин компани болох "Айтүүлс” ХК нь өнгөрсөн жил Монголд анх удаа олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн өндөр технологийн үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд мэдээллийн технологийн салбарт үлгэр жишээ болж чадсан салбарын манлайлагч байгууллага юм. Тэд амжилтаа цаашид бататган Монголын мэдээллийн технологийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

 

Дээрх хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа үүднээс гарааны компаниудаа чадавхижиж, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх юм. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц, оролцогч талуудын цогц суурь судалгааг хийх, стандарт тогтоож үнэлэх шалгаруулалтын тогтолцоог бий болгох юм.Мөн энтрепренёр хандлагыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын гадаад болон дотоод аутсорсингийн үйл ажиллагааг идэвхижүүлэхийг зорьж байна. Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркаас "Ай Си Ти Групп” ХХК –г "ТҮНШ” байгууллагаар тодруулан гэрчилгээ олгожээ.


 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?