Дархан-Уул аймаг Дижитал шилжилтийг хийхэд хамгийн ойр аймаг
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох аж.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын тушаалаар “Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх ажлын хэсэг” байгуулагдсан ажээ. Энэхүү ажлыг хэсэг 2019 оны 02 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж Дижитал шилжилтийн талаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийн албан хаагчдад мэдээлэл өглөө.
Дээрх ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөт батлагдсан ажил аж.
Энэ хүрээнд Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ, Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах, Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох, Үр дүнд суурилсан удирдлага, Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний үе шат нь дижитал шилжилтийг хэрхэн хийх, албан байгууллагууд юунд анхаарах, төрийн үйлчилгээг цаасгүй шуурхай хэрхэн хүргэхэд чиглэгдсэн тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл өгчээ.
Энэхүү ажлын эхлэл суурь нь манай аймагт тавигдсан гэж хэлж болох юм.Учир нь төрийн мэдээллийн нэгдсэн үйлчилгээний төвийг Дархан сумын 7 дугаар баг Дархан зах дотор өнгөрсөн онд байгуулагдсан, Эрүүл мэндийн салбарын ажлыг хөнгөвчлөх үүднээс Нэгдсэн эмнэлэгийг цахим бүртгэл шилжүүлсэн, Улсын бүртгэлийн хэлтсийг нэг цонхын үйлчилгээний системд шижлүүлж бүх үйлчилгээг нэгтгэсэн зэрэг ажлууд хийгдсэн.
Эдгээрээс үзэхэд Дижитал шилжилтийг хийх хамгийн ойр боломжит аймагт Дархан-Уул аймаг багтжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих