📅

2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгов

🕔 2018/12/07 15:00

 

2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгов

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдаанд /2018.12.05/ аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг танилцуулсан юм.

2019 онд "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, "Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, удирдлагын манлайлал, салбар хоорондын уялдааг сайжруулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, бүх шатны төрийн үйлчилгээг иргэдэд шударга, хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх”, "Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах”, "Эдийн засгийн зохистой бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлснээр тогтвортой хөгжлийг хангах” гэсэн зорилтыг дэвшүүлэн ИТХ-ын 12дугээр хуралдаанаар баталлаа.


Уг зорилтуудыг хэрэгжүүлэхээр 4 бүлэг, 58 заалт, 67 арга хэмжээг төлөвлөжээ."Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд бүлэг, заалт, арга хэмжээг хэрхэн төлөвлөж ямар үе шаттай явагдах талаар мэдээлэх болно.

Дашрамд 2018 оныг Ахмадын жил болгон зарласан."Ахмадын жил”-ийн хүрээнд "Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх”, "Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тодболгох” гэсэн 2 зорилтыг дэвшүүлж, зорилтын хүрээнд үндсэн чиглэлийн нийт 46 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 41 арга хэмжээ буюу 89.13 хувь хэрэгжилттэй байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?