📅

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

🕔 2016/03/04 09:03
 

Цаг уур орчны шинжилгээний газраас Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна.

 Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Гуравдугаар сарын 04-ний 20,00 цагаас гуравдугаар сарын 05-ны  20,00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр  шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө  5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 19-24 градус, бусад хэсгээр 10-15 градус,  өдөртөө бүх нутгаар  6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүл багасна.  Цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар  шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган  шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус,бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?