📅

Дархан-Уул аймгаас алга болсон ах, дүү хоёрыг Улаанбаатараас олжээ

🕔 2018/09/27 14:58

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс алга болсон ах дүү хоёрыг эсэн мэнд олсон байна.

Найм болон 12 настай ах дүү хоёр 2018 оны есдүгээр сарын 16-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд өчигдөр буюу 10 хоногийн дараа тэднийг олжээ. 

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр урьдчилсан байдлаар гадны нөлөөгөөр хүүхдүүд алга болсон эсвэл ар гэрт нь ямар нэг хүчирхийлэл гарсан гэх үндэслэл байхгүй гэлээ. 

Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв.

А.Мишээл GoGo.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?