📅

Испани улс Саудын Арабт зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцаллаа

🕔 2018/09/07 11:22

Испани улс Саудын Арабт зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцаллаа

 

Испани улс Йемений нөхцөл байдалтай холбогдуулан Саудын Арабт зарахаар гэрээ байгуулсан лазер удирдлагатай тэсрэх бөмбөгийг худалдахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг зэвсгийн наймааны гэрээг Испанийн өмнөх консерватив засгийн газрын үед 2015 онд анх батласан боловч одоогийн зүүн төвийн засгийн газар нь Саудын Арабыг Йемений Хуситомгийн босогчдын эсрэг уг зэвсгийг ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс олон сая долларын гэрээгээ ийнхүү цуцалж байна.

Испанийн одоогийн засгийн газар Саудын Арабын засгийн газраас аль хэдийн шилжүүлсэн зэвсгийн худалдааны 9,2 сая евро буюу 10,6сая америк долларыг Эр Рияадад буцааж өгөхөөр төлөвлөж байгаа аж. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Саудын Арабын тэргүүлсэн олон улсын эвслийн Йемен улсад явуулж байгаа цэргийн ажиллагаа, агаарын цохилтод энгийн номхон иргэд болон хүүхдүүд өртсөн явдалд Эр Рияадыг буруутгаж байгаа юм. Мөн НҮБ-ынхүний эрхийн мэргэжилтнүүд Йемений хямралд оролцогч бүх талууд тэр дундаа Арабын нэгдсэн эмиртийн дэмжлэгтэй цэргийнхэн 2015 оны 3 дугаар сараас хойш өрнөж байгаа дайнд дайны гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзсэн аж.

Одоогоор Мадрид дахь Саудын Арабын элчин сайдын яамнаас Испанийн засгийн газрын шийдвэрийн хариуд байр сууриа илэрхийлээгүй байна. Эмнести интернэшнл байгууллагын мэдээлснээр Саудын Арабтай олон жилийн турш худалдааны холбоотон байж ирсэн Испани улс булангийн улс орнуудын хувьд цэргийн техник тоног төхөөрөмж, зэвсгийн дөрөв дэх том нийлүүлэгч юм байна. Испаниас гадна АНУ, Британи, Франц зэрэг улсууд Эр Рияадынзэвсгийн гол нийлүүлэгчид. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж энэ онд дээрх дөрвөн орноор айлчилсан. Түүний айлчлалаас хоёр сарын дараа Саудын Арабын засгийн газар Испанийн төрийн өмчит цэргийн онгоц үйлдвэрлэгч компаниа 2 тэрбум еврогоор тэнгисийн цэргийн байлдааны онгоц тавыг худалдан авахаар гэрээ байгуулжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?