АНУ, САУДЫН АРАБАД 116.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ
Саудын Арабад АНУ 116.8 тэрбум ам.долларын өртэй ажээ. АНУ-ын Саудын Арабт төлөх ёстой нийт өрийн хэмжээ хоёр жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар өссөн гэнэ.
"Bloomberg”-ийн сэтгүүлчид мэдээллийн нээлттэй байдлын журмын дагуу АНУ-ын Сангийн яаманд хүсэлт илгээснээр тайланг нээлттэй танилцуулжээ.
АНУ-ын Сангийн яам 1974 оноос хойш Саудын Арабын эзэмшдэг Засгийн газрын бондын хэмжээг нууцалж байсан юм. Харин сүүлийн жилүүдэд газрын тосны ханш унаж, Ойрхи Дорнодод ихээхэн хэмжээний хохирол дагуулсан дайн эхэлснээр Саудын Арабын санхүүгийн чадамжид анхаарал хандуулах шинжээчдийн тоо олширчээ.
Тиймээс сэтгүүлч, шинжээчдийн шаардлагын дагуу АНУ-ын Сангийн яам мэдээллийг дэлгээд байна. Мөн АНУ-ын хамгийн том өр эзэмшигчдийн жагсаалтад БНХАУ, Япон тэргүүлсэн хэвээр байгаа юм.
скачать dle 12.0