📅

ХАРАА ГОЛЫН ГҮҮРНИЙ ЗАСВАРЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🕔 2018/08/22 16:31

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын "Ширээ нуруу"-ны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрний засвар арчлалтын ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Уг гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болсон юм.

Иймд аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу энэ оны тавдугаар сарын 15-наас засварын ажлыг Зам тээвэр хөгжлийн яамны 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар засварын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа аж. Засварын ажилд тус аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, "Дархан-Хот байгуулалт барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ-аас хяналт тавиж буй юм байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?