ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ БОЛЛОО
1968 онд Орхон Шарын голын бэлчирт Орхон Шарын голын Жимс Ногоо, Сүүний САА нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Дархан-Уул аймгийн Орхон сумын түүхт 50-н жилийн ой энэ онд тохиож байна. 3200 гаруй хүн амтай тус сум Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Монгол улсын "ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар шалгарчээ. Орхон сум нь өнгөрсөн жилд 15.3 мянган тн ургац хураан авч улсын хэмжээний хүнсний ногооны хэрэгцээний 19.8 хувийн дангаараа хангасан, 2016-2017 оны хичээлийн жилд 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлсэн, сум үүсэн байгуулагдсанаасаа хойш эхийн эндэгдэл гараагүй, урлаг спортын 47 арга хэмжээ зохион явуулж давхардсан тоогоор 3560 иргэнийг хамруулсан, 120 гаруй иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангасан зэрэг олон амжилтуудыг салбар бүртээ гаргасан байна. Түүхт ойн босгон дээр Орхончууд нөр их хөдөлмөрийн үр шим, ажлын амжилтаа Монгол улсдаа үнэлүүлж, "Улсын тэргүүний сум” болсон байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих