📅

ӨРХ БҮР НЬ ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРХОН СУМ “УЛСЫН ШИЛДЭГ”-ЭЭР ШАЛГАРАВ

🕔 2018/06/13 11:02

Дархан-Уул аймгийн Орхон сум түүхт 50 жилийнхээ босгон дээр Монгол улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Монгол улсын "Тэргүүний сум”-аар шалгарч хүндэтгэлийн туг, гэрчилгээг 100 сая төгрөгийн хамт өнөөдөр /2018.06.12/ гардан авлаа.  

 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Наранбат, Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Орхон сум нь 1300-1700 га инженерийн  системтэй усалгаатай талбайд төмс, хүнсний ногоо тариалж,  жилдээ 13-17 мянган тонн ургац хураан авдаг. Үүгээрээ улсын хэмжээнд хүнсний ногооны  хэрэгцээний 19.8 хувийг дангаараа хангадаг үйлдвэрлэгч сум юм.

 

Сумын айл өрх бүр үйлдвэрлэгч болж,  468 өрх 1537 иргэн газар тариалан, зөгийн аж ахуй, мал аж ахуйг амжилттай эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд  эрчимжсэн мал аж ахуй, зөгийн аж ахуйг хослуулж, 40 мянга гаруй толгой мал, 1601 бүл зөгийтэй болж,  жилдээ 42 мянга гаруй литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлж байна.

 

Түүнчлэн хаврын тариалалтаас намрын ургац хураалт хүртэл Орхон сум зэргэлдээ аймаг, сумын 800-1200 хүнийг түр ажлын байраар хангаж, 1.6-2.5 тэрбумын цалин олгодог гэсэн судалгаа байдаг.

 

Дархан-Уул аймгийн Орхон сумын удирдлагууд 2015 оноос Тамгын газрын үйл ажиллагаанд ISO 9001 стандартыг нэвтрүүлж, 2016 онд албан ёсоор гэрчилгээгээ гардан авчээ. Ингэснээр улсын хэмжээнд  сумын түвшинд анх удаа олон улсын стандарт нэвтрүүлсэн сум болсон юм.

 

Орон нутгийн захиргаа болон салбарын яамнаас зохион байгуулсан аян, арга хэмжээ, зорилтот  ажлуудад Орхон сум удаа дараа амжилттай оролцож, шилдгээр шалгарч байсан. Энэхүү амжилтаа бататгаж түүх 50 жилийнхээ ойд Орхон  сумын хөдөлмөрч иргэд Улсын тэргүүний сум гэсэн нэр хүндтэй шагналаар бэлэг барьж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?