📅

ГАЛТ ТЭРЭГ НЬ “УНАСАН” БАЙХАД, ДЭД САЙД НЬ БАЯРЛАЖ ЯВНА УУ

🕔 2018/05/24 10:03

ГАЛТ ТЭРЭГ НЬ “УНАСАН” БАЙХАД, ДЭД САЙД НЬ БАЯРЛАЖ ЯВНА УУ

 

Өнгөрсөн долоо хоног Дархан-Уул аймгийн өртөөн дээр ОХУ-аас үр тариа ачиж орж ирсэн галт тэрэгний найман воган замын хажуу тийшээ унаж, нэг воганы үр тариа тэр чигтээ асгарсан билээ.


Салбар яам болон холбогдох албанаас Ажлын хэсэг гарган шуурхай ажиллаж нэг өдрийн дотор вогануудыг сэргээн засварлах ажлыг хийж дуусгасан. Харин УБТЗ-аас мэдээлснээс осол гэж ойлгож болохгүй, онцгой тохиолдолд гарсан гологдол гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Гологдол юунаас болж гарсан бэ гэхээр төмөр замын дэр мод ялзарч өмхөрч унаснаас болж галтэрэг замын хажуу тийшээ унасан гэх.

Үүнд ямар нэгэн албан тушаалтан, байгууллага буруудахгүй. Зөвхөн унасан вогануудын буруу болоод байх шиг. Уг нь олон улсад ийм төрлийн осол гарвал салбар хариуцсан сайд болон холбогдох хүмүүстэй нь хариуцлага тооцдог гэнэ. Гэтэл манайд тийм биш бололтой.

Харин ч хоёр өдрийн өмнө болсон Эдийн засгийн форум дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Зам тээврийн дэд сайд сайд Б.Цогтгэрэл цом гардан авсан баярын сэтгэгдэлээ ингэж хуваалцжээ.

"Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс MEF2018 хүндэт цомыг гардан авлаа.  Эх орныхоо эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэрээ үзүүлэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувийн өсөлтийг авч чадсан УБТЗ-ын нийт ажилтан албан хаагчид, өдөр шөнийн бүхий л цагт эх орныхоо эдийн засгийн урсгалыг тасалдуулалгүй нэр төртэй авч яваа ган замчиддаа баяр хүргэе. Ерөнхий сайдын зүгээс УБТЗ-ын Ерөнхий хороо, нийт удирдлагын баг, яруу алдарт төмөр замчиддаа мэндчилгээ хүргэлээ. Ган зам зурайж, галт тэрэг хурдлан явах болтугай” гээд зургаа оруулсан харагдав.
Төмөр замд нь асуудал гарсан байхад дэд сайд нь ийнхүү баярлаж явна уу даа.

О.Сайханскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?