ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАСАН ВАГОНЫГ БОСГОХООР КРАН БАЙРЛУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Өчигдөр Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан вагон замын баруун тийш унасан ноцтой осол гарсан билээ. Ослын газар дээр одоогоор холбогдох газруудаас ажиллаж байна.
Өнөө өглөөний байдлаар замаас гарсан дөрвөн вагоноо замруу оруулж сэргээн засах ажлыг хийсэн байна. Харин одоо замын хажуу руу хажуулдсан хоёр воганыг босгохоор 100 тоннын кран байрлуулан ажиллаж байгаа талаар эх сурвалж хэллээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа талаар хүний амь нас хохироогүй байна. Уг галт тэрэг сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд найман чиглэлийн вагон баруун тийш хажуулдан унажээ.
Ийнхүү азаар хүний амь нас эрсдээгүй хэрвээ ачааны биш зорчигч тээвэрлэдэг галт тэрэг сэлгээ хийх гэж байгаад замынх нь мод хагарч бутарч галт тэрэг унасан бол олон хүний эрүүл мэнд, амь нас яригдах байв.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих