📅

“Монгол-Оюу” сургуульд "Хөгжимт хонх"-ны нээлт болов

🕔 2016/02/22 10:40

 

Дархан сумын нутаг хуучин Дархан дах "Монгол-Оюу” сургуульд сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор байрлуулсан "Хөгжимт хонх"-ны нээлт болов.

Тус сургуулийн захиргаа суралцагчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж зөв хандлага, мэдлэг дадалтай  иргэн төлөвшүүлэх үүднээс  уг ажлыг санаачилсныг нь Солонгосын "Койка” Олон улсын байгууллагын гишүүн тус сургуулийн Солонгос хэлний багш Сон Ён Ран дэмжиж туслажээ.

Ёслолд аймгийн Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн н.Өнөрхүү болон сургуулийн удирдлагууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчид оролцлоо. Өнгөрсөн оны  11 дүгээр сард тус сургуулийн таван сурагч "TOPIK” Солонгос хэлний төвшин тогтоох олон улсын шалгалтад орсоноос 10а ангийн сурагч Ц.Хэрлэн, 12а ангийн Ц.Баяртуяа нар нэгдүгээр төвшинд, 10а ангийн М.Удвал, Ц.Сарнай, 12а ангийн Ж.Ундармаа нар хоёрдугаар төвшинд шалгарч Солонгосын их, дээд сургуульд тэтгэлгээр болон хэлний бэлтгэлгүй суралцах боломжтой болжээ.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?