📅

“Энэрэл” цогцолборт “Алтан Дорнод Монгол” компани тусална

🕔 2015/11/30 13:14

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын урилгаар "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд  Дархан-Уул аймагт ажиллав.

Тэрээр тус аймагт ирсэн даруй аймгийн Засаг даргын хамт "Энэрэл” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1980 онд 500 хүүхдийн багтаамжтай тусгай хэрэгцээт боловсрол олгох анги танхим, дотуур байртайгаар ашиглалтанд орсон. 1995 оноос  ердийн сургалттай ангиудад элсэлт авч суурь боловсрол эзэмшүүлж 1999 оны хичээлийн жилээс эхлэж ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай "Энэрэл” цогцолбор сургууль болсон юм. Одоогоор 13 бүлэг, 209 сурагч, 40 багш ажиллагсадтайгаар сургалт явуулж байна.

Сургуулийн дотуур байр 86 хүүхэдтэй, тусгай бүлэгт 31 сурагч хичээллэдэг. Тус сургуульд тулгамдаж байгаа нийт 33 асуудлыг эрэмблэсэн гэж захирал Б.Ганбаяр танилцууллаа. Тухайлбал тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлэгт сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байгаа бол кабинетийг стандартад нийцүүлэн тохижуулах шаардлагатай аж. Мөн сургуулийн шат зориулалтын бус хийгдсэнээс үүдэж хүүхдүүд унаж бэртэх эрсдэл өндөр байгааг үзүүлж сургуулийн биеийн тамрын заал цанд цохигдсоны улмаас тааз, шалд нь нөлөөлсөн байна. Сан техникийн завсарыг зайлшгүй хийх шаардлагатай бол одоогоор зарим ангиуд халдаггүй байна. Эдгээр тулгамдсан асуудлууд, тусгай хэрэгцээт хүүхдүүд л зөвхөн суралцдаг гэсэн өрөөсгөл ойлголтоос үүдэж тус сургуульд суралцах суралцагчдын тоо харьцангуй цөөрсөн. Иймд тус сургуулийн хичээлийн байрыг хэсэгчлэн засч, ганц хоёр жилийн настай ажил хийх бус цогцоор нь шийдэхэд тусална гэж "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд амлав. Тэрбээр 2006-2009 онуудад Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үедээ "Энэрэл” цогцолбор сургуулийн дутууг нь нөхөж, илүүг санаачилж хамтран ажиллаж хөрөнгө оруулалтууд олныг хийж байсан юм байна. Тиймээс төсөл боловсруулж төсөв төлөвлөгөө гаргаж танилцуулахыг сургуулийн удирдлагуудаас хүслээ. 

Түүнчлэн аймгийн Засаг даргын санаачлагаар сургууль, багш, эцэг эх асран хамгаалагчийн хооронд мэдээлэл солилцож хүүхдийн талаарх ойлголтыг нэг болгох асуудлыг онлайн орчинд буюу дэвшилтэд технологиор шийдвэрлэх "Шилэн сургууль” программыг тус сургуульд "Шилэн сургууль” программ нэвтрүүлэх ажлыг "Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд дэмжиж ажиллана гэв. 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?