📅

​Дарханчууд хамтдаа ойн сан, ашигт малтмалаа хамгаалж байна

🕔 2018/05/04 09:20

​Дарханчууд хамтдаа ойн сан, ашигт малтмалаа хамгаалж байна

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидтэй өнөөдөр /2018.04.30/ аймгийн Засаг дарга С.Насанбат уулзалт хийлээ. Тус уулзалтын гол зорилго нь Хонгор сумыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ойн санг хамгаалах, ашигт малтмал, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгааг танилцуулахад оршжээ. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсооход шаардлагатай 4.8 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаад байгаа юм. Уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, олборлолтод хяналт тавих, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, газар хэвлийд явуулж буй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр 12 удаагийн төрийн хяналт шалгалтыг хийх ашигт малтмал хууль бусаар олборлож байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэдийн тоног төхөөрөмж, машин механизмыг газар дээр нь хуулийн дагуу хурааж журмын хашаанд байршуулахад шаардлагатай 6 сая төгрөгийг мөн гаргаад байна. Сар бүр нэг удаа хяналт шалгалт явуулж байгаа иргэд болон холбогдох байгууллагууд хуралдаж мэдээлээ иргэддээ хүргэх юм байна. Мөн хуурайшилтын улирал эхэлж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулахад зориулж шаардлагатай 8 сая 406 мянган төгрөгийн санхүүжилтийг Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас гаргаж байгаад байна. Энэ хүрээнд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх урамшуулалт 25-н морин эргүүлийг нэг сарын хугацаанд ажиллуулах, хуурайшилтын улиралд цагийн байдлыг мэдээлэх, нийтийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, сургууль төгсөгчдийн баярын үеэр ойн бүсэд аялал зугаалгыг хязгаарлах, түймрийн аюултай улиралд ойн санруу орох замууд дээр шалган нэвтрүүлэх харуулын пост ажиллуулах, мод түлээний захуудын галын аюулгүй байдлыг шалгаж галын аюулгүй байдлыг хангуулах зэрэг нийт 22 ажлыг хийхээр болжээ. Урин дулаан цаг ирж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ойн санг хамгаалах чиглэлээр болон ашигт малтмал хууль бусаар олборлож байгаа иргэн, аж ахуй нэгжид хариуцлага тооцож байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад Дарханчууд хамтдаа зүтгэж байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?