📅

Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

🕔 2018/04/16 10:44

Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, Хонгор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг, Хонгор сумын эрүүгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Баярмагнай, сумын цагдаа дэд ахлагч Эрдэнэжаргал нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт 5 экскаватор байрлаж байсныг илрүүлэн 2 экскаваторын компьютерийг хураан авч үйл ажиллагааг нь зогсоож Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тус газарт байрлаж байсан 8 иргэнийг албадан буулгажээ. Ерөнхийдөө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2018 он гарснаас хойш нийт 5 иргэнд 6-н эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тус 6 эрүүгийн хэргийн 3 хэрэгт нийт 8,229,220 төгрөгийн байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээ гарч Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үлдсэн 3 эрүүгийн хэрэгт шинжээч томилогдон байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?