📅

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээнүүд

🕔 2018/03/07 08:57

 
Маргааш олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна.
1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй. 


Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа.


Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээнүүд


Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай
* * *
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
* * *
Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд Эмэгтэйчүүддээ ирж буй "МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе. Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая Дэргэд түшсэн ханиараа бахархая Энхрий ялдам охидоороо гоёцгоое
* * *
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!
* * *
Болор толь шиг тунгалаг
Болсон жимс шиг амтлаг
Бүсгүй танд баярын мэнд хүргэе!
Амьдрал тань цэгц сайхан
Сэтгэл тань баясгалантай сайхан
Санаа тань бахдам сайхан байг!
* * *
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
үүнийг охидод нисгээрэй чамд амжилт хүсье
* * *
Амьд байгалийн гоо үзэсгэлэн 
Ариун хайрын онгон шүтээн 
Аз жаргалын нандин хэлхээ 
Аль бүхний дээд эрдэнэ 
Бүсгүй таньд Олон улсын эмэгтүүчийн баярын мэнд хүргэе
* * *
Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж 
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж Инээхэд тань цэцэгс дэлгэрч 
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг 
Эрхэмсэг гоо хатагтай 
Эгэл биш, эрдэнэ шиг бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье! 
* * *
МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД
Танан цагаан гэрийн
Хоймор дундаас мишээнэ
Талын малчин ардын
Хотон дундаас мишээнэ
Сүрлэг уулын бэл дэх
Сүргийн захаас мишээнэ
Сүүн цагаан сэтэглийн
Итгэл дундаас мишээнэ
* * *
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
* * *
Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг
Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг
Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг
Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг
Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
* * *
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..
****
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
****
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!
* * *
Будран хаялах цасанд би дуртай
Бусдаас илүү ээждээн би хайртай
Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зөөлхөн мишээх харцанд тань би дуртай
Өглөө бүр наран манддагтай адил
Үдэш бүр саран гийхтэй адил
Өнгөт орчлонг ээж минь та чимж
Өргөн хорвоог уяраасан амин шүтээн, та минь наддаа
* * *
Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүний ертөнцийн гэрэл гэгээ 
Эрхэмсэг бүсгүй танд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
* * *
Бүсгүй та байхгүй бол
Бүлээн голомт зэвхий дааж
Бүтэн амьдрал хагас болж
Уудам энэ хорвоо утгагүй болно.
Ертөнцийг аврагч гоо үзэсгэлэнт бүсгүй танд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.


 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?