📅

Монгол хүн өвлийн олимпийн бамбарыг анх удаа буухиаллаа

🕔 2018/01/26 14:12

Монгол хүн өвлийн олимпийн бамбарыг анх удаа буухиаллаа

 

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг өвлийн олимпийн бамбарыг буухиалсан анхны Монгол хүн "Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан боллоо. Тэрбээр олимпийн галт бамбар буухиалан гүйхдээ "Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпийн бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд 9 муж, 8 том хотоор дамжин явсан. Манай сүлжээ дэлгүүрүүдээр сар бүр үйлчлүүлдэг 1,2 сая гаруй хэрэглэгч, Гадаад, дотоодын нийт 10 мянга гаруй харилцагч, "Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа баярлалаа. Энэ боломжийг олгосон "Кока кола”-гийн хамт олонд болон аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Ирэх жилдээ Монгол хүн бүр амжилттай байхыг хүсэн ерөөе. Монголчууд мандтугай хурай” гэжээ.

БНСУ-д болох "Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын бамбар БНСУ-ын хотуудаар аялсаар байгаа бөгөөд ирэх сарын 9-нд нээлтээ хийх олимпийн цэнгэлдэхийг зорьж яваа бамбарыг энэ улсын спорт, урлагийн алдартнуудаас гадна робот хүртэл буухиалж гүйсэн нь олимпийн түүхэнд байгаагүй содон тохиолдол юм.

"Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбар Грекээс 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр аялалд гарч, Инчеоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очин, цааш үргэлжлэн аялж байна.

Олимпийн бамбарыг "SAMSUNG”-гийн Ноён Ким "Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайханд шилжүүлсэн бол тэрээр "Алтан Жолоо” группын ерөнхийлөгч В.Энхбаатарт дамжуулсан юм.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?