📅

Олимпын бамбарыг аялуулах эхний алдартан тодорлоо

🕔 2017/10/18 14:49

Олимпын бамбарыг аялуулах эхний алдартан тодорлоо

 

Грекийн цаначин, биатлонч Апостолос Ангелис Пёнчаны өвлийн Олимпын бамбарыг барин аялуулах эхний хүнээр тодорлоо. Энэ шийдвэрийг өнөөдөр Олимпын Хорооноос зарласан байна.

 

Өдгөө 24 настай Ангелис нь 2 сард Өмнөд Солонгост болох өвлийн Олимпод өрсөлдөх юм. Харин тэрбээр 10 сарын 24-нд Грекийн домогт охин тэнгэрийн дүрийг бүтээх жүжигчин бүсгүйгээс уг бамбарыг дүрэлзүүлэн авч, бамбарыг аялуулж эхлэх юм.

 

Олимпын бамбар нь 2500 жилийн өмнө Олимпын наадам анх зохиогдож эхэлсэн өлгий болох Олимп уулын Хэрагийн сүмээс эхлэн аялана. Уг бамбар дүрэлзүүлэн аялал эхлүүлэх ёслолд Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос, БНСУ-ын ерөнхий сайд Ли Нак-Ён, Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах нарын хүндэт зочдоос гадна албаны хүмүүс оролцоно.

 

 

Уг бамбарыг аялуулах эхний алдартан болон Ангелис "2018 оны Олимпын бамбарыг аялуулах анхны хүнээр сонгогдсон нь нэр төрийн хэрэг. Үргэлж мөрөөддөг байсан гайхалтай мөч биелэлээ олж байна. Маш өвөрмөц мэдрэмж төрж баярлаж, бахдаж байна” гэж сэтгүүлчдэд өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Олимпын бэлгэ тэмдэг болсон галт бамбар нь Грекийн газар нутгаар 2129 км замыг туулж 10 дугаар сарын 30-нд Акрополист ирэх юм. Үүний дараа 10 сарын 31-нд орчин цагийн Олимпын наадам анх зохиогдож эхэлсэн цэнгэлдэх буюу, 1896 оны анхны Олимп зохиогдож байсан Панатинаик цэнгэлдэхэд хүрэлцэн ирнэ. Улмаар уг бамбарыг ээлжит Олимпын наадмыг зохион байгуулах хот буюу "Пёнчан 2018” Олимпын наадмыг зохион байгуулах хороонд шилжүүлэн өгнө.

 

Б.Энх-Амгалан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?