📅

Ирвэс судлаачийн хэргийн мөрдөлт үргэлжилж байна

🕔 2016/02/04 14:38

Ирвэс судлаачийн хэргийн мөрдөлт үргэлжилж байна"Ирвэс хамгаалах сан” ТББ-ын ирвэс судлаач, биологич Т.Л гэмт халдлагад гурван удаа өртсөн, амь насаа алдсан эрүүгийн хэргийг нэгтгэн Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Энэ хугацаанд уг хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж нийтэд хүрсэн. Мөн цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрсөн тодорхой мэдээллийг хэвлэлд мэдээлж байсан. "Задлан шинжилгээгээр талийгаач живэлт буюу амьсгалын замд шингэн зүйл орж нас барсан, хөнгөн зэргийн согтолттой байсан” гэдэг дүгнэлтийг шинжээч эмч гаргажээ. Өмнө нь олон нийтэд тарсан гар утасны бичлэгт зөвхөн нэг хүний дуу хоолой бичигдсэн гэдгийг шинжээч тогтоосныг мэдээлсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг тогтоохоор өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлсэн. Ажлын хэсгийн зарим гишүүн одоо орон нутагт томилолтоор ажиллаад иржээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?