📅

Путин Орос улсын ирээдүйн хөгжлийн зорилтыг тодорхойллоо

🕔 2017/12/25 09:16

Путин Орос улсын ирээдүйн хөгжлийн зорилтыг тодорхойллоо

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдөр болсон Нэгдсэн Орос Намын XVII их хурлын үеэр ОХУ-д тулгарч буй гол үүрэг нь хөгжлийг баталгаажуулан, ядуу хүн амын тоог бууруулах, эдийн засгийн хөгжлийг ахиулж, ирээдүйд чиглэх явдал юм хэмээн тодорхойлжээ.

Нэгдсэн Орос намын сайтад "Оросын хөгжилд холбоотой баталгаа шаардагдаж байна" гэж Путин хэлсэн гэжээ.

"Нэгд, иргэдийн ашиг сонирхол, эрх чөлөөг хамгаалахыг баталгаажуулж, ардчиллыг цаашид өргөжүүлнэ. Хоёрт, хууль тогтоохыг төгөлдөржүүлж, хууль тогтооход чөлөөтэй байхыг эрчимжүүлнэ. Гуравт, Орос сөргөлдөөнийг ерөөс хөөцөлдөөгүй бөгөөд адил тэгш харилцан итгэлцсэний үндсэн дээр өрнө, дорнын улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Гэвч иргэдийн аюулгүй байдал, улс орны ашиг сонирхлыг хохироохыг яасан ч зөвшөөрөхгүй" гэжээ.

Мөн Нэгдсэн Орос нам мэдэгдэл гаргаж, Путиныг ирэх жил ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг дэмжинэ гэжээ.

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?