Жем Интернэшнл компани Үндэсний сурын спортыг дэмжигч шилдэг байгууллагаар тодорлоо
Монголын Үндэсний сурын холбооны "Алтан сур” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж энэ жилийн шилдгийн шилдэгүүдээ шалгарууллаа. Монгол ард түмний хийморь сүлд, ид хав оршсон үндэсний их бахархал үнэт өв болсон үндэсний сурын харвааны спортыг хөгжин бадрах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Жем Интернэшнл ХХК шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар тодорсон юм.
"Жем Интернэшнл” ХХК нь Монголын Үндэсний Сурын Холбооны үйл ажиллагааг тогтмол дэмжин хамтран ажиллаж ирсэн анхдагч байгууллага бөгөөд харваачид баг тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, баг тамирчдынхаа харваа наадамд үзүүлсэн амжилтыг зохих ёсоор үнэлэх гээд өнгөрсөн хугацаанд нийтдээ 100 гаруй сая төгрөгийн мөнгөн урамшуулал, хөрөнгө оруулалтыг Үндэсний сурын спортонд оруулжээ. Түүнчлэн Эмэгтэй багийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан ивээн тэтгэж явуулж байсан нь өдгөө тус тэмцээн өргөн цар хүрээтэй томоохон тэмцээнүүдийн нэг болсон байна.
Үндэсний өв, соёлыг эрхэмлэн дээдэлж хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэх тал дээр онцгой анхаарч ажилладаг "Жем Интернэшнл” ХХК нь Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны Алдар Жем багийг 2008 оноос хойш одоог хүртэл дэмжин хамтран ажиллаж байгаа юм. Алдар–Жэм багийн бүрэлдэхүүнд нийтдээ 30 гаруй харваач тамирчид бэлтгэл сургуулилт хийдэг ба Үндэсний их баяр наадам, бүх шатны харваа тэмцээн, Олон улсын тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлдэг билээ. Багийн бүрэлдэхүүнээс МУ-ын мэргэн Б.Баярсайхан, МУ-ын мэргэн Б.Батбаатар, МУ-ын даян мэргэн ОУХМ С.Энхтунгалаг, МУ-ын мэргэн, ОУХМ Д.Норжмаа, МУ-ын мэргэн Б.Баярчимэг нарын мэргэчүүд 20 гаруй спортын мастер, дэд мастерууд төрөн гарсан байдаг. Мэдээж хэрэг тамирчдын амжилт, ОУ-ын тэмцээн уралдаанд амжилттай оролцох нь ивээн тэтгэгч байгууллагуудын анхаарал, хичээл зүтгэлээс шууд хамаардаг нь Алдар Жем багийн амжилтууд харуулаад байгаа юм.
"Алтан сур” шагнал гардуулах арга хэмжээний үеэр Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван сурын спортыг дэмжин хамтран ажиллаж ирсэн анхдагч байгууллагадуудад цаашид ч сурыг спортыг дэмжин хамтран ажиллахыг хүсэн ерөөгөөд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих