“Дархан их урлаг-II”төслийн нээлт ирэх гуравдугаар сард болно
2016 онд Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Их ойг тохиолдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран "Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.
Тус ажлын хэсэг хуралдаж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцлээ. Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармони "Дархан Их урлаг- 2” төслийг хамтран зохион байгуулахаар ажлын хэсэгт багтсан байна.
Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн тvvхт ой угтсан хамтын ажиллагааны үр дvнд нь Дарханчуудад оюуны хєрєнгє оруулалт болж их урлагтай, алдар гавъяатнуудтай танилцаж, тоглолтыг нь vзэж сонирхох таатай боломж нээгдэж буйгаараа онцлог юм. Дарханчууд их урлагаар амьсгалж эхлэх єдрүүд бол ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүд юм. Энэ өдрүүдэд Улсын филармони шилдэг уран бүтээлүүдээ толилуулах бол 6 дугаар сард Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан уран бүтээлийн тоглолтоо өргөн барих юм байна. Харин 9 дүгээр сард Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтууд тоглогдохоор төлөвлөгөөнд туслаа.
Ийнхүү Тєвийн урлагийн байгууллагууд Дарханчуудад уран бүтээлийн тоглолтоо иж бvрнээр, цувралаар танилцуулсны дараагаар Улаанбаатар хотноо Дархан хотоо сурталчилах өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдааныг Дархан-уул аймагт зохион байгуулахаар боллоо.
"Дархан их урлаг-II” төслийн хүрээнд Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармониас "Төмөртэй Дархан”-ы дуулийг шинээр найруулж тавихаар төлөвлөж байгаа бол аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид "40 жил 4 өнгө” зохиомжит концерт, "Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, "Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг, "Арслан хүлэгт баатар” хүүхдэд зориулсан тоглолтыг найруулж Дарханчууддаа бэлэг барихаар төлөвлөсөн байна.