📅

Гоолиг, залуугаараа байдаг Япон эмэгтэйчүүдийн нууц

🕔 2017/10/17 17:34

 Гоолиг, залуугаараа байдаг Япон эмэгтэйчүүдийн нууц

 

Хэрвээ та өмнө нь Японд айлчилж байсан бол тус улсын байгалийн үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг нь анзааран ажигласан биз ээ.  Тэдний залуу, гоолиг байдгийн нууц нь ердөө өдөр тутмынх нь амьдралын хэв маягт оршин байдаг.

НОГООН ЦАЙ УУХ

Япончууд ногоон цайг  сайн чанарын навчийг  хатаан   нунтагласан төрөл болох мача-гаар уудаг байна. Ногоон цай нь дан ганц амттайн сацуу хөгшрөлтийг удаашруулдаг антиоксидианаар баян. 2006 онд ЖАМА-д нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд харьцангуй их хэмжээний ногоон цайг ууж заншсан хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх нь бага байжээ.  Мөн Японы оршин суугчдын дунд явуулсан нэгэн судалгаагаар өдөрт 5 аяга ногоон цай уух нь  нас уртасгадаг ажээ.

ИСЭЛДСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Япончууд өдөр тутмын хоол хүнсэндээ исэлдсэн бүтээгдэхүүнүүд болох мисо, кимчи, дүфү, кефир буюу гашилсан сүү зэргийг тогтмол хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүнд байгалийн бактери агуулагдах бөгөөд тэдгээр нь элсэн чихэр, цардуулаар хооллодог байна. Исэлдэх процесст орсноор тухайн хүнс нь өөрийн гэсэн байгалийн шим тэжээлээ хадгалж, улмаар хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг.

ДАЛАЙН ХООЛ ИДЭХ

Яагаад америкчуудын дунд их хэмжээний таргалалт байдаг вэ? Тэд улаан махыг их хэмжээний муу өөх тосонд болгож иддэг. Харин Япончууд улаан махнаас илүү далайн бүтээгдэхүүнийг будаа эсвэл гоймонгийн хачрын хамт зооглодог. Япон нь арлын улс учраас туна, салмон, сам хорхой зэрэг загасыг өргөн хэрэглэдэг. Улаан махнаас ялгаатай нь загасанд сайн чанарын уураг агуулагдахаас гадна биеийн өөх тосыг тэнцвэржүүлж байдаг Омего-3 их хэмжээгээр агуулагдана.

АТГААР  ИДЭХ

Тэдний соёлын салшгүй нэг хэсэг бол нэг удаагийн хоолны порц нь бага хэмжээтэй бараг л гарын атга аятай байдаг. Жижиг тавгануудад бага хэмжээний порцтой хоол байсан ч таваг дүүрэн харагддаг учраас тийм ч чамалхаар харагддаггүй юм санж. Мэдээж бага хэмжээгээр идэхэд калорын тоо багасна. Мөн тавган дээр хүнсийг их хэмжээгээр таваглах бус тухайн хоол  аль болох эрүүл, шинэхэн байх нь чухал юм.

АЛХАХ

Японд эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хамаагүй өдөр тутамдаа маш их алхдаг. Нэгэн хэвийн жигд хурдтай тодорхой хугацаанд алхах нь биеийн жинг хэвийн байлгахад нэн тустай. Японы хүн амын дийлэнх хувь нь хотод төвлөрсөн байх бөгөөд ихэнх хүмүүс өглөө ажил, сургууль руугаа галт тэргээр зорчдог. Харин галт тэрэгний буудал хүртэл ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй учир дугуйгаар эсвэл алхаж ирдэг байна.

ТАВ ТУХТАЙ ХООЛЛОХ 

Явах замдаа, зурагт үзэнгээ  эсвэл компьютэрийн ард хооллох нь Японд  маш бүдүүлэгт тооцогддог. Тийм ч учраас өдрийн хоолны цагийг бие махбодийг дахин сэргээх, түлш хийх үе гэж үзэн маш сайн төлөвлөдөг.  Япон хооллох соёлын салшгүй нэг хэсэг нь цэвэр цэмцгэр болон хоол хэрхэн хүн идэх сонирхлыг төрүүлэхүйц байх вэ гэдэгт ихэд анхаарна.  Мөн хооллохдоо ходоодондоо орж буй хоолыг боловсруулах цаг өгөн удаанаар хооллодог байна. Тийм ч учраас савхыг өргөн хэрэглэдэг байна.

ЭРҮҮЛ ГАЛ ТОГОО 

Япон айлын гал тогоонд зөвхөн эрүүл хүнс байгаад зогсохгүй хоолоо хийхдээ жигнэх, утах зэрэг  аргыг хэрэглэдэг. Их тосонд шарсан хоол ховор байдаг бөгөөд тэмпүра зэрэг гүн хайрагдсан хэсгийг зөвхөн хачир маягаар олгодог байна.

ТУЛААНЫ УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭХ 

Японд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хичээллэж болохоор тулааны урлагийн төрлүүд бий.  Тулааны урлагаар хичээлснээр каратэ, жудо, айкидо зэргийн талаар тодорхой мэдлэгтэй болохын зэрэгцээ энэ нь Япон эмэгтэйчүүдийн бие махбодийн эрүүл, чанга байхад нөлөөлдөг. Ихэнх тулааны урлаг нь зүрх судасны өвчнөөс сэргийлэн, биед булчин суулгаж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.

ХАЛУУН РАШААНД ОРОХ 
 

Япон хэлэнд халуун рашааныг "онсен” гэж нэрлэх бөгөөд тэдгээр нь арал даяар мянга мянгаараа байна. Халуун рашаанд  магнесиум, калци, силика зэрэг эрдсүүд агуулагдах учраас биеийг тайвшруулан халуун уураар анагаадаг байна. Халуун ууранд байхад цусны эргэлт сайжрахын хамт биед  эрдэс бодисуудыг  шингээдэг. Мэдээж халуун ваннд хэвтсэний дараа сайн унтадгийн адил халуун рашаанд суух нь бүхэл шөнин турш бөх унтахад тусална.

ЭРҮҮЛ АМТТАН 

Япон хоолны соёлд амттан төдийлөн голлох үүргийг гүйцэтгэдэггүй ч эмэгтэйчүүд юу гэж татгалзах билээ. Харин тэд их хэмжээний чихрийн агууламжтай амттаны  оронд чихэрлэг төмс, жимс зэргийг хэрэглэж заншжээ.

 

Г.Сүрэн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?