📅

УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа

🕔 2015/10/08 11:30
УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр тэрбээр нийт найман гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа гэж мэдэгдэж байсан. Тэгвэл үүн дээр хоёр гишүүн нэмэгдэж гарын үсэг зуржээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар Ерөнхий сайдыг огцруулахаар шийдсэн байна.

Ингэснээр одоогийн байдлаар нийт 10 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зураад байна. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр гишүүд дээр нэмж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарын үсэг зурахаар болсон аж. Мөн АН-ын гишүүн Ж.Батзандан гарын үсэг зурахаар ярилцаж байгаа гэнэ.

Хэрвээ уг тогтоолын төсөл дээр 20-оос дээш гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих боломжтой болно. Улстөрчдийн таамаглаж байгаагаар энэ намартаа багтааж Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяаг дэнслэх бололтой. Харин түүний оронд Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд болгохоор зэхээд байгаа ажээ. Энэ талаар Р.Амаржаргал гишүүн байр сууриа илэрхийлэхдээ "Би Ерөнхий сайд болвол МАН-тай хамтарна. МАН үгүй гэвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана" гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Г.Лхагва


 
zaluu.com
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?