Хамгийн төгс нүүртэй хүн бол Жорж Клуни гэж тодорхойлжээ
Эхний тавд бас Брэд Питт, Брэдли Купер, Гарри Стайлз болон Дэвид Бекхэм оржээ. Харин хамгийн сайхан хамартай нь Райан Гослинг болсон байна.
Лондонгийн нүүрний гоо сайхны болон гоо сайхны мэс заслын төвийн дарга Жулиан Де Сильва нүүрний хамгийн тохиромжтой харьцааг тодорхойлох зорилгоор эртний грекийн хамгийн сайхан-алтан харьцаа гэж тодорхойлж байсан харьцаагаар Холливудын жүжигчид болон одуудын нүүр царайг судалсан гэжээ. Энэ тухай Daily Mail сонинд мэдээлжээ.
Ингээд хамгийн сайн үр дүнг 56 настай Америкийн жүжигчин, найруулагч Жорж Клуни харуулсан байна. Түүний нүүр царайг 91,86%-ийн стандарттай гэжээ.
Брэдли Купер (91,80%), Брэд Питт (90,51%), Гарри Стайлз (89,63%), Дэвид Бекхэм (88,96%), Уилл Смит (88,88%), Идрис Эльба (87,93%), Райан Гослинг (87,48%), Зейн Малик (86,5%), Джейми Фокс (85,46%) нар эхний аравт багтжээ.
Эдгээр параметрүүдийн дагуу хамгийн сайхан хамартай нь Райан Гослинг байсан бол хамгийн сайхан нүдтэй нь Гарри Стайлз болох нь батлагдсан байна. Мөн алтан харьцаагаар авч үзэхэд, Дэвид Бекхэмийн нүүрийг төгс зуйван гэж тодорхойлжээ.
М.Баяр