Дэлхийн хамгийн баян хүүхдээр ханхүү Жорж тодорчээ
🕔 2016/01/22 10:07
Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уилльям, Кэйт Миддлтон нарын хүү Жорж Александр Луис дэлхийн хамгийн баян хүүхдээр тодорчээ. Гурван нас ч хүрээгүй байгаа бяцхан ханхүү хэдийнэ тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй юм.
Үүн дээр нэмээд бяцхан ханхүү угсаа залгамжилбал таван тэрбум ам.долларын өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэн болох ажээ. Түүнчлэн ханхүү Жоржийн асаргаанд зориулж жилд 400 сая ам.долларыг зарцуулдаг байна.
Дэлхийн хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтын хоёрдугаар байрт Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт нарын ихэр хүүхдүүд болох Нокс ба Вивьен Жоли-Питт 67.5 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ.
Эх сурвалж: Ардын эрх
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих