Гааль дээр хураагдсан машинуудыг дуудлагаар худалдана
🕔 2017/07/22 14:15
Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна.
Дуудлага худалдаа ирэх сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дах гаалийн газарт болох бөгөөд оролцогчдыг тухайн өдрийн 08:30 цагаас бүртгэж, 09:30 цагт дуудлага худалдаа эхлэх аж.
Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудыг ирэх сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Сүхбаатар дүүрэг есдүгээр хороо, Нуурын долдугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад сонирхогчдод үзүүлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих