📅

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт сайн үнэлгээ авчээ

🕔 2016/01/05 10:04

Дархан-Уул аймгийн ЕБС-иудад "Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой ганц ч хордлого өнөөгийн байдлаар гараагүй байна. Гэхдээ "Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тендер шалгаруулалт явуулж Дархан сумын дөрөв, зургаадугаар сургуулиудыг цэвэр усанд холбох зэрэг ажлын зураг төслийг яаралтай гаргаж стандарт хангаагүй байранд сургалт явуулж буй сургуулиудын цайны газруудыг зориулалтын болгох зэрэг шийдвэрүүдийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргаж холбогдох хэлтэс албад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. 

Өнгөрсөн 11 дүгээр сард аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамирын ахласан ажлын хэсэг тус аймгийн төрийн өмчийн 17 сургуулийн "Үдийн цай” хөтөлбөртэй танилцаж аж ахуйн нэгжийн тохирлын үнэлгээ, цайны газрын талбайн хэмжээ, сав суулгын ариутгал, хүнсний зориулалтын хадгалалт лабораторийн бичиг баримт зэрэг 61 үзүүлэлтээр үнэлэлт өгсөн юм. 

Ер нь аймгийн ЕБС-иудад "Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой ганц ч хордлого өнөөгийн байдлаар гараагүй зэрэг олон сайн тал байгааг дурьдав. Улмаар "Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тендер шалгаруулалт явуулж Дархан сумын дөрөв, зургаадугаар сургуулиудыг цэвэр усанд холбох зэрэг ажлын зураг төслийг яаралтай гаргаж стандарт хангаагүй байранд сургалт явуулж буй сургуулиудын цайны газруудыг зориулалтын болгох зэрэг шийдвэрүүдийг Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргаж холбогдох хэлтэс албад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. 

Б.Норовсамбуy


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?