📅

Сургуулийн цайны газруудыг стандартад нийцүүлнэ

🕔 2015/12/23 10:31

Засаг даргын зөвлөлийн хурлаар Боловсролэрүүл мэндийн байгууллагуудын цайны газруудын үнэлгээ, санал зөвлөмжийн тухай хэлэлцэгдсэн билээ.

Өнгөрсөн сард  НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс төрийн өмчийн 17 сургуулийн "Үдийн цай” хөтөлбөртэй танилцаж, аж ахуйн нэгжийн тохирлын үнэлгээ, цайны газрын талбайн хэмжээ, сав суулгын ариутгал, хүнсний зориулалтын хадгалалт лаборторийн бичиг баримт зэрэг 61 үзүүлэлтээр үнэлэлт өгсөн байна. Тус хурлаар "Үдийн цай” хөтөлбөртэй холбогдолтой нийтлэг алдаа, дутагдлаас гадна Хонгор сумын 14 дүгээр сургууль уг хөтөлбөрөөр бэлэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй халуун хоолыг сурагчдад өгдөг болон манай аймгийн ЕБС-дад "Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой ганц ч хордлого өнөөдрийн байдлаар гараагүй зэрэг олон сайшаалтай зүйлс байгааг дурьдаж байлаа.

Улмаар  "Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тендер шалгаруулалтыг явуулах, дөрөв, зургаадугаар сургуулиудыг цэвэр усанд холбох зураг төслийг яаралтай гаргах, стандарт хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн цайны газруудыг зориулалтын болгох зэрэг шийдвэрүүдийг Засаг даргын зөвлөлийн хурлаар гаргалаа. 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?