40 хүрээд сайхан амьдрахыг хүсч байгаа 30 насныханд зориулсан 10 зөвлөгөө
40 хүрээд сайхан амьдрахыг хүсч байгаа 30 насныханд зориулсан 10 зөвлөгөө
Хорьж болдоггүй 20 насандаа бид бүгдээрээ л амьдралынхааа хамгийн чухал зүйлсийг ч ойлголгүй явж, архи ууж, тамхи татаж, орой үдэш зугаалж, олдсоноо идэж, орсон мөнгөө бүгдийг нь үрж байж санаа амардаг байсан. Харин одоо 30 насандаа ингэж гаргуундаа гаргах ч энерги байхгүй болсноос гадна, хөгшрөөд яаж шуухан амьдрах вэ гэдэг чинь энэ л насан дээр чинь шийдэгддэг. Шийдэгддэг ч гэж дээ...таниас өөрөөс л шалтгаална. Яг одооноос доорх 10- зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл 40 хүрээд бүр цаашдаа ч санаа амар байж болно!
1. Тамхинаас гар Бүх насаараа татаад сурчихсан юм гэж өөрийгөө өмөөрөхөө болио! 30 нас гэдэг таны бүх нас биш! Тамхиа одооноос хаяхгүй бол дахиад 30 нас насална гэж бодоод ч хэрэг байхгүй. Насаллаа гэж бодоход үрчийсэн, уушгины хавдартай, үр хүүхдээ зовоосон хөгшин л болно гэж мэд!
2. Өглөө эрт босож, орой эрт унтаж бай! Энэ маш энгийн зөвлөгөө мэт сонсогдох боловч үүний ард бүх л бүтэн шинжлэх ухаан явж байдаг. Өглөө эрт нэг л цагт тогтмол босдог хүмүүс нэг өдөрт бусдаас илүү ихийг амжуулж, мөн яг биед шаардагддаг амрах цагтаа зөв амарч чаддаг учраас эрүүл, таргалалт багатай байдаг. Одоо ямар 20 той биш шөнө орой хүртэл зугаална гэж юу байх вэ!
3. Хөдөл! Биеийн хүчний хөдөлгөөнийг яг одооноос хийж эхлэхгүй бол бид хөгшрөх тусам биеийнхээ булчингаа алдаж байдаг. Булчингаа алдсанаа унжийсан биетэй болохоос гадна, ясны сийрэгжилт, таргалалт, чихрийн шижингээр өвчилдөг. Өдөрт 10 хан минут үсэрч харайсан ч болно, алхсан ч болно.
4. Өдрийн тэмдэглэл хөтлөх. Ингэх нь сэтгэл санааг тайвшруулах, уур уцаараа зөв зохистой илэрхийлж, хянахад тусалдаг ба өөрийгөө таньж мэдэхэд, орчин тойрон, хүмүүсийн талаар ойлголтыг тань улам гүнзгийрүүлдэг. Ингэж хөтөлснөөр бичих чадвар чинь ч хөгжинө.
5. Мөнгө хадгалах. За энийг чинь ёстой чадахгүй байгаа юм даа гэдэг шалтагыг битгий хэлээрэй! Одооноос хадгаламжтай болохгүй бол хэзээнээс гэж? Уул нь 20 тойгоосоо л эхэлэх ёстой байсан юм, харин ч оройтчихлоо гэж мэд! Орлогынхоо 10% ыг цааш нь хийж хэвшээрэй! Та ирээдүйд өөртөө баярлах болно.
6. Мөрөөдлөө хөөх 30 настанд энэ нь хийсвэр сонсогдож магадгүй. Гэхдээ үгүй ээ! Одоо өөрийнхөө аль дээрээс хүсч мөрөөдөж яваг байсан зүйлээ хөөхөд яг тохиромжтой нас. 30 нас гэдэг гэнэн хонгор 20 настай адилгүй нуль туршлага, бас нэлээн хатуужил бий болсон нас. Ийм чанартай хүн мөрөөдлөө хөөвөл ажилтанд хүрнэ үү л гэхээс алдахгүй. Ном бичих мөрөөдөлтэй байсан бол яг одоо л эхлүүл!
7. Бусдад таалагдах гэж хичээхээ зогсоо! Амьдрал богинохон шүү найзаа! Бусад таалагдах гэж явсаар хамаг амьдрал чинь өнгөрлөө. Олон найзтай болох гэж гүйснээс чамд үнэнч чамайг ойлгодог хэдхэн сайн найзуудтайгаа цагийг өнгөрөө. Өөрт чинь таалагдахгүй зүйл байвал зоригтой хэлж бай! Одоо л өөрийгөө хамгаалж, байр сууриа илэрхийлж сурах үе.
8. Өөрийгөө бусадтай бүү харьцуул! Бид нар ямар 10 жилд байгаа биш, бодит амьдралыг туулж яваа насанд хүрэгчид. Болох ёсгүй юм болдоггүй жамтай. Тиймээс өөрийгөө, өөрт байгаа зүйлээ бусадтай харилцуулахаа зогсоо. Ялангуяа эд хөрөнгө, машин, байр байшин, гар утсаа бусадтай харьцуулсаар байвал та хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. Яагаад гэвэл үргэлж танаас илүү баян хүн байж л байдаг.
9. Өөртөө байгаа зүйлдээ таларх! Эргэн тойрноо сайн хардаа. Танд ямар их юм байгааг анзаарах болно. Сайхан гэр бүлтэй бол тэд нартаа таларх! Гэр бүлгүй ч сайхан ажил хийдэг бол амжилтаараа бахарх! Аль аль нь байхгүй байсан ч амьд яваадаа баярла!
10. Уучилж сур! Хамгийн сүүлд, гэхдээ хамгийн чухал нь өөрөө өөртөө хэт битгий хатуурх! Угаасаа амьдрал чамд хатуу хандаж байхад дээрээс нь та өөр дээрээ хатуу хандаад эхэлбэл хэцүү биз дээ? Үүний тулд хамгийн түрүүнд өөрийгөө уучил! Алддаггүй хүн байдаггүй, дандаа зөв явдаг боддог хийдэг хүн гэж байхгүй. Хааяа даа ч гэсэн "Яадын бэ, яавал гэж" гэж хэлж бай!
monday.mnСанал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих