📅

Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа хангалтгүй биелүүлж байна гэв

🕔 2017/03/31 12:05

 

Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй олон компани бий. Харин тэдний үйл ажиллагааны талаарх мэдээлэл хязгаарлагдмал хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь нээлттгэй бус, нууцлагдмал байдаг нь нууц биш. Тэгвэл Нээлттэй нийгэм форумаас Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу орон нутгийн захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд байгуулдаг Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжин мониторингийн судалгаа хийсэн байна. Ингэхдээ уул уурхайн есөн компанийг сонгож мониторингийн судалгаа хийжээ. Судалгааны ажил 3-6 cap үргэлжилсэн бөгөөд мониторинг хийсэн төрийн бус байгууллагын төлөөллүүд тайлангаа танилцуулсан юм. Тэдний хэлснээр "Тухайн уул уурхайн компанийн талаар мэдээлэл олж авахад үнзхээр хүндрэлтэй байсан. Хэдэн ажилтантай, хэдий хэмжээний орлого олдог зэрэг үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллийг авах гэзд очиход бараг хөөгөөд гаргадаг. Гэрээний дагуу орон нутгийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулах ёстой. Гэвч энэ үйл ажиллагаа нь өчүүхэн зардлаар бүтдэг. Тухайн нуттийн баялгийг нь авч байж, иргэдийг нь бараг чихрээр хуурах л арга хэмжээ авдаг. Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах тал дээр үнэхээр хангалтгүй ажиллаж байна” гэж байлаа. Тус хэлэлцүүлгийн үеэр холбогдох төлөөллүүдээс байр суурийг нь сонслоо.

 

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.ЭРДЭНЭЧИМЭГ:

200 АЖИЛТАНТАЙ КОМПАНИ ОРОН НУТГААС 300 АЖИЛТАН АВНА ГЭЖ ХУДЛАА АМЛАДАГ

-Уул уурхайн компаниудад Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээн дээр үндэслэсэн гэж байна. Үүнийг тодорхой тайлбарлахгүй юу?

-2016 онд төв, орон нутгийн есөн төрийн бус байгууллага Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээнд мониторинг хийлээ. Орон нутгийн хамтын ажиллагаа гэдэг нь уул уурхай, газрын тосны салбарт орон нутгийн захиргаанаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулж байгаа гэрээ юм. Энэ гэрээ нь байгаль орчныг хамгаалах, уурхайтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихтэй холбоотой асуудлыг зохицуулдаг гэрээ. Мониторинг судалгаанд "Оюутолгой”, "Петрочайна Дачин Тамсаг”, "Шинь Шинь”, "Ханшашир”, "Мо Эн Ко”, "Цайрт минерал”, "Уулс заамар” зэрэг үйл ажиллагаа нь харилцан адилгүй том, жижиг компаниуц хамрагдсан.

 

-Судалгаа хийхэд нлэрсэн зөрчлүүдээс дурдахгүй юу. Уул уурхайн компаниуд юун дээр анхаарах хэрэгтэй гэж дүгнэсэн бэ?

-Мониторингийн дүнгээс харахад гэрээнд хууль зөрчсөн заалтууд их байна. Орон нутгийн захиргааны зүтээс байгаль орчныг хамгаалах талаар компаниудад шаардлага тавих, тэр байтугай нөхөн сэргээлт хийгээгүй бол үйл ажиллагааг нь зогсоох зэрэг эрхтэй байдаг. Г этэл энэ эрх нь хязгаарлагдчихсан, компанийн үйл ажиллагааг сурталчлах зэрэг үйлдлүүд зарим орон нутагт харагдсан. Нөгөө талаар компаниуд хуульд заасан үүргээ гэрээнд давхардуулан оруулах тохиолдол их байна. Гэрээнд тусгасан тусгаагүй компани хуульд тусгасан үүргээ биелүүлэх ёстой. 200 ажилтантай компани 300 хүнийг орон нутгаас ажилд авна гээд гэрээнд тусгагдсан байдаг. Энэ бол хэрэгжилтийг нь хэмжих боломжгүй заалт юм. Түүнчлэн санаачлага гаргаж ажиллана. Дэмжлэг үзүүлнэ. Сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлнэ гээд заасан байдаг. Сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлнэ гэхээр хэрэгжихгүй ч байж болно гэсэн санаа яваад байгаа юм. Ийнхүү заавал биелэгдэх байдлыг иь бууруулсан заалтууд гэрээнд маш их тусгагдаж байна.

-Уул уурхайн компани ашигтай ажиллаж байна гэж бодъё. Тэгвэл үйл ажиллагааныхаа ашгаар орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байдаг. Ер нь дэмжлэг үзүүлэх тун дургүй юм шиг ээ?

-Ихэнх гэрээнд хандив тусламж тусгагдаж байна. Гэхдээ зөвхөн тухайн цаг үеийн асуудлыг шийдвэрлэх л заалтууд байдаг. Уг нь орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгоход түлхэц үзүүлсэн, алсын хараатай тогтвортой ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн заалт дутмаг юм уу гэж харж байна. Энд нэг талаасаа Ашигт малтмалын хуульд маш ерөнхий тусгагдсан. Нөгөө талаасаа компанитай гэрээ хийж байгаа орон нутгийн захиргааны чадавхийн асуудал урган гарч ирж байна.

 

-Ер нь энэ төрлийн гэрээг өөрсдийнхөө үзэмжээр хийчихдэг юм уу. Уг нь хоёр жилийн өмнө Засгийн газраас загвар гэрээг баталж байсан санагдах юм?

-Өнөөг хүртэл загваргүй явж ирсэн. Харин 2015 онд Засгийн газрын тогтоолоор Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний загвар батлагдсан. 2017 онд хийгдэж байгаа гэрээнүүд энэ загварын дагуу явж байгаа.

 

"Хөвсгөл далайн ээзд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа: 

"УУЛС ЗААМАР" ХХК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮҮРГЭЭ 57 ХУВЬ БИЕЛҮҮЛСЭН.

/Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Уулс заамар ’’ ХХК-д судалгаа хийсэн/

-Энэ компанийн үйл ажиллагаанд судалгаа хийгээд ямар үр дүнд хүрсэн бэ?

-Хамтын ажиллагааны гэрээгээр энэ компани 37 үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргийнх нь биелэлт 57 хувьтай байна гэж үнэлсэн. Тус компани "сумын эмнэлэгт шүдний кабинет байгуулж өгнө” гэсэн ч стандарт хангасан байр байхгүй гэдэг шалтгаанаар үүргээ биелүүлээгүй байсан. Хүлээсэн үүргийг нь орон нутгийн байгалийн баялгаас олборлож байгаа ашигтай нь харьцуулахад маш жижигхэн зүйл байдаг. Хүлээж авсан үүрэг нь таван айлын хүүхдийн сургалтын төлбөр төлөх, гэр олгох, сумын баяр наадам, ойн арга хэмжээг ивээн тэтгэх зэрэг байсан. Энэ компанид орон нутгаас 20 хүн ажилладаг юм билээ. Байгаль хамгаалах үүрэг нь маш хязгаарлагдмал. Маш их хэмжээний ус ашиглаж байна. Гэрээг орон нутгийн захиргаа, компани хоёр голчлон хийдэг. Иргэдийн оролцоо төдийлөн сайн биш байна.

 

-"Уулс заамар” ХХК хэр ашигтай ажилладаг юм бэ. Хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан бэ?

-Маш их ашиг олдог. Долоон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгмийн хариуцлагын гэрээнд маш өндөр орлогын дүн тавигдсан байсан. Харамсалтай нь энэ компани нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ үнэлгээг их өсгөдөг юм байна. Энэ юугаар харагдсан бэ гэхээр, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг сүүлийн 2-3 жил хийсэн юм билээ. Үүнийг нь судлаад үзэхэд орон нутагг нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нь хоцрогдчихсон, зах зээлийн ханшаас 4-5 дахин үнэтэй, стандартын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж нийлүүлдэг нь батлагдсан. Засвар үйлчилгээг маш хямдхан материалаар хийдэг. Хаалга цонх нь чанарын шаардлага хангахгүй, хүйтэн барилга байгууламжийг орон нутагт байгуулсан байсан. "Бэлгийн морины шүдийг тоолдоггүй” гэдэг шиг орон нутгийн иргэд барьж өгсөнд нь баярлаад л суудаг юм билээ. Харин байгаль орчны нөхөн сэргээлтийг сайн хийдэг нь харагдсан.

 

Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Т.ЭРДЭНЭБААТАР:

"ХАНШАШИР” ХХК-ИЙНХАН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭЭД БАРАГ ХӨӨГӨӨД ГАРГАСАН
/Хэнтий аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг "Ханшашир’ ’ ХХК-ийн үйл ажиллагаанд судалгаа хийсэн/

-Судалгаа хийхэд ямар хүндрэлүүд гарсан бэ. Мэдээлэл авах гээд очиход бараг хөөгөөд гаргасан гэж та ярьсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Мэдээлэл олж авахад маш хүндрэлтэй байсан. Компанийн нууцлалтай холбоотой асуудал учир мэдээлэл өгөхгүй гэсэн. Төвтэй нь уулзах гэхэд санал хүлээж аваагүй. Менежер нь бид таны тавьсан асуултад мэдээлэл өгөх албагүй гэсэн. Орон нутгийн захиргаа компанийн үйл ажиллагаатай холбогдсон асуудал дээр хамтарч ажиллаад цаашид юун дээр алдаж байна вэ гэдгийг л харах хэрэгтэй. Хэдэн хүн ажиллаж байна. Хичнээн хэмжээний баяжмал гаргаж байна вэ зэрэг мэдээлэл хаалттай байдаг.

 

-Хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-2011 оноос хайгуул явуулаад 2013 онд олборлолтын үйл ажиллагаа эрхэлсэн. Давуу тал нь байгалийн нөхөн сэргээлтийн асуудал дээр өөрсдийн үйл ажиплагааг эмх цэгцтэй явуулдаг. Газрын гүнээс гарч ирж байгаа усыг ашигладаг юм билээ гэсэн юм.

Энэ үеэр тус хэлэлцүүлэгт оролцсон уул уурхайн компанийн төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлснээр "Орон нутаг биднээс илүү их зүйл шаарддаг. Бид шаардлагыг нь хангасаар ирсэн. Нэг хүндрэлтэй зүйл гэвэл улстөрчид нэр хүндээ өсгөхийн тулд хуулиас гадуур зүйлийг гэрээнд оруулахаар шахдаг. Бид юу хүсч байна вэ гэхээр орон нутагг тогтвортой, үлдэцтэй ажлыг хийхийг чухалчилдаг. Төрийн түшээд компанид дарамт үзүүлэх явдал их гарч байна. Төр, засгийнхан анхаараасай. "Монголын эрдэс баялаг ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна” гэж хуульд заасан байдаг. Тиймээс гэрээг маш няхуур боловсруулж, аль аль талын байр суурийг хүндэтгэж хийгээсэй хэмээн хүсдэг” гэж байлаа.

 

 

"Гээнэдээ ч бий. Гоонодоо ч бий” гэдэгчлэн уул уурхайн компаниудыг хэтэрхий муулчлах нь тийм ч зөв зүйл биш болов уу. Орон нутагт шинээр сонгогдсон төрийн түшээд мэдээлэл муугаас гадна компаниудад шахалт үзүүлдэг гэдэг нь бодох л асуудал. Харин компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Нүглийн нүдийг гурилаар xyypax’’-гүйгээр орон нугагт дорвитой ажил хийх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Түүнчлэн иргэдийн эрх үүргийг тодорхой болгож, тал талын үүрэг оролцоог уялдуулах хэрэгтэй юм. 



У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?