Трампын засгийн газар төсвийн хөтөлбөрийг нийтлэв
Америкийн Цагаан ордны 16-нд нийтэлсэн 2018 оны санхүүгийн жилийн Холбооны засгийн газрын төсвийн тайланд, Батлан хамгаалахын төсвийн зардлыг 54 тэрбум ам.доллар нэмэгдүүлэхийн зэрэгцээ Төрийн зөвлөл, Байгаль орчныг хамгаалах газар, Хөдөө аж ахуйн яам зэрэг батлан хамгаалахын бус зардлыг адилхан хорогдуулахыг онцлоод, санхүүгийн алдагдлыг өргөтгөхгүй нөхцөлд Америкийн Батлан хамгаалахын аюулгүй байдал болон эрч хүчээ дээшлүүлэхийг хүссэн байна.
Энэ бол Трампын засгийн газар албан тушаалдаа гарсны дараа нийтэлж буй анхны санхүүгийн жилийн шинэ төсвийн хөтөлбөр болно. Трампын "Америк тэргүүлэх: Америкийн дахин нэг удаагийн аугаа их төсвийн хөтөлбөр" хэмээн нэрлэсэн энэхүү тайланд, "Америк тэргүүлэх" төсөв нь америкчуудийн аюулгүй байдлыг заавал тэргүүн чухал зорилт болгоно, амар төвшин биш бол ямар ч хөгжил байж чадахгүй гэж тэмдэглэжээ.
Энэхүү төсвийн хөтөлбөрийн дагуу, 2018 оны санхүүгийн жилд Холбооны засгийн газрын чөлөөт зардлын нийт хэмжээг 1 их наяд 65 тэрбум ам.доллар байлгана. Үүнд Батлан хамгаалахын зардлыг 603 тэрбум ам.долларт хүргэнэ. Энэ нь одоогийн хуулийн заалтуудад тогтоосон хэмжээнээс 54 тэрбум ам.доллараар нэмэгдэх юм байна. Харин Батлан хамгаалахын бус зардлыг 462 тэрбум ам.доллар байлгаж, 54 тэрбум ам.доллар хорогдуулах юм байна.
ХОУР
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих