📅

МСНЭ, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос уриалга гаргалаа

🕔 2017/03/06 15:07

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо (МҮСХНХ) хамтран "Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” сэдэвт нэг сарын аяныг Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн өдөр зарлаж байна. Аяны хүрээнд уриалга гаргажээ.

Уриалгад:

"-Монголын улс төр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бататгах, хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр 1990 оноос хойш олсон амжилт, хүрсэн түвшнээсээ ухарч болзошгүй чиг хандлага сүүлийн үед анзаарагдаж, сэтгүүлчдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай заалт бий болгохыг санал болгох, 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай зөрчилдсөн зүйл заалтуудыг бусад хууль тогтоомжид оруулан батлах, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, түгээх мэргэжлийн үйл ажиллагаанд илэрхий саад болохуйц дүрэм журам батлах оролдлогууд гарч байгаа нь сэтгэл түгшээж байна.

Учир иймд энэхүү аянд онцгой ач холбогдол өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандан санаачлагчдын зүгээс хичээнгүйлэн уриалж байна.

Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийн хувь заяаг зөвөөр шийдэхэд та бүхний үүрэг, оролцоо нэн чухал билээ. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал биш, харин иргэдийн мэдэх эрхийг хангах илүү өргөн цар хүрээтэй ойлголт гэдгийг эн тэргүүнд хэвлэлийн эрх чөлөөнд харшилтай хууль тогтоогч, улстөрчдөд, улмаар олон нийтэд ойлгуулан сурталчлахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбарынхны мэргэжлийн үйл ажиллагааг хаах боомилох утга агуулга бүхий зүйл заалтууд янз бүрийн хууль тогтоомжид орж батлагдахаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна.

Учир иймд энэхүү аяныг тал бүрээр дэмжиж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах аянд нэгдэхийг нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, салбарынхаа ажилтан ажиллагсдад хандан уриалж байна.

Нэг сарын турш "Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” уриан дор нэгдэж, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө идэвхтэй ажиллацгаая гэжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?