“Хөгжиж буй хүүхдийн би чадна өртөөчилсөн тоглолт”-ыг зохион байгуулав
Аймгийн засаг даргын санаачлагаар "Нийгмийн үйлчилгээг –Танд” сарын аяныг 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд өнөөдөр Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс БСГ, Насан туршийн боловсрол төв, НХҮХ, ЭМГ, БТСГ, Залуучууд хөгжлийн төв, Хөдөлмөрийн хэлтэс, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "ХӨГЖИЖ БУЙ ХҮҮХДИЙН БИ ЧАДНА ӨРТӨӨЧИЛСӨН ТОГЛОЛТ”-ийг зохион байгуулав.
Манай аймгийн хэмжээнд 470 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас Ерөнхий боловсролын сургуульд 280 хүүхэд, Насан туршийн боловсролын төвд 63 хүүхэд, Сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд тус тус хамрагддаг байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Энхболд, Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, БСГ-ын дарга Б.Ганчулуун нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцож Спорт өртөө, Авьяас 1,2 өртөө, Эрүүл мэндийн өртөө, Хүүхдийн эрх хамгаалалын өртөө, Хөгжиж нийгэмших өртөө гэсэн нийт 6 өртөөчилсөн тоглолтыг үзэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй олон асуудлуудтай танилцлаа.