Дархан-Уул аймагт 323680 толгой мал тоологджээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны мал тооллогын дүнгээр 323680толгой мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 35317 толгой, малаар буюу 12.2 хувиар өсчээ. Нийт тоологдсон малын 319.4 мянган толгой буюу 98.7 хувийг амины мал эзлэж байна.
Улсын хэмжээгээр 61542.0 мян толгой мал тоологдсоноос 0.5 хувийг Дархан-Уул аймаг эзэлж байна.
Малтай өрхийн 29.6 хувь нь 10 хүртэл, 38.9 хувь нь 11-100 хүртэл , 30.2 хувь нь 101-1000 хүртэл, 1.3 хувь нь 1000-аас дээш толгой малтай өрх, байхад нийт малын 1.3 хувь нь 10 хүртэл малтай өрхөд, 12.0 хувь нь 11-100 толгой малтай өрхөд, 75.3 хувь нь 101-1000 хүртэл толгой малтай өрхөд ногдож байна. 1000-аас дээш толгой малтай 32 өрхөд 36365 толгой мал ногдож байгаа нь нийт малын 11.4 хувийг эзэлж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудад адуу 223, үхэр 335, хонь 3118, ямаа 646 нийтдээ 4322 толгой мал тоологдсон ажээ. Малтай өрхийн тоо 2498 өнгөрсөн оныхоос 3.7 хувиар буюу 90-н өрхөөр нэмэгдсэн байна. Малчдын тоо 2276 өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар буюу 168 малчинаар нэмэгдсэнбайна. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо бод мал дээр 3 дахин алдагдсан байдалтай буюу 1 хуцанд 90 эм хонь 1 уханд 99 эм ямаа ноогдож байна.Төл өгөөгүй хээлтэгч малын тоо 12.8 мянган толгой, 1.6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон дүнтэй байна.
Гахай - 48 өрх 1 ААНБ –д нийт 1083 толгой гахай тоологдсон бол 147 өрх, 2 ААНБ-д 17664 толгой шувуу, 5 өрхөд 26 толгой туулай тоологдсон байна. Мөн Зөгий бүлээрээ 81 өрх, 3 ААНБ-д тоологджээ. Худгын тоо 749 өрх, 9 ААНБ-д 797 тооллогдсон бол малын хашааны тоо 2450 өрх, 21 ААНБ-д 3178 тоологдсон гэдэг мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.