📅

Мэргэжлийн байгууллагын лабораторийг хүнсний захуудад байгуулна

🕔 2015/11/24 11:53

"Дархан-Уул аймгийн мал эмнэлгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ:-"Малын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын тоо, толгойг 30 хувиар нэмэгдүүлж хүрэлцээ хангамжийг 60 хувьд хүргэх шаардлагатай байна” гэлээ. Үүнтэй уялдуулж мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний санхүүжилтийн төсвийг 118,8 сая төгрөгөөр орон нутгийн төсөвт тусгах санал орууллаа.

"Энэ жилийн хувьд малын халдварт, паразит өвчнөөс сэргийлэхэд 10 нэр төрлийн халварт өвчнөөс сэргийлэх тарилгад өссөн дүнгээр 412.6 гаруй мянган толгой, паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтад 686.4 гаруй мянган толгой, хээлтүүлэгч малын бруцеллёз, адууны ям, үхрийн сүрьеэ, лейкоз, гахайн мялзан, шүлхий зэрэг өвчний шинжилгээнд өссөн дүнгээр 10.3 мянган толгой малыг хамруулсан. Мөн мал бүхий 1358 өрхийн 1560 өвөлжөө хашааны 230.5 мян.мкв талбайд төлөвлөгөөт болон урдьчилан сэргийлэх ариутгалыг хийжээ.

Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүднээс мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, магадлан шинжилгээ хийх ажилд ахиц гаргаж хүнсний зах болон худалдааны төвүүдэд нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээг тус газрын лабораториор хийлгэж байх нь чухал байна” гэв.

Уг саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжиж мэргэжлийн байгууллагын лаборторийг Хүнсний захуудад байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?