Хүүхдүүдийг замын хөдөлгөөний аюулгүй байдалд сургаж эхлэв
Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургууль нь хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүүхдүүдийг сургах талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран ажиллаж байна.
Энэ удаа тус Замын цагдаагийн тасаг болон Дархан Дулааны Цахилгаан станц төрийн өмчит ХК-ийн Чанарын удирдлагын тогтолцооны дагуу хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус станцтай хамтарч "Бага насны хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулж тавдугаар ангийн 110 гаруй сурагчийг хамруулжээ. Энэ үеэр "Car doctor” ХХК, Замын цагдаагийн тасаг, ДДЦС-ын хамт олноос хоёр төрлийн 40 ширхэг ном, "Шүгэл хүүгийн адал явдал” нэртэй бага насны хүүхдийн сонирхолыг татахуйц кино зэргийг хичээл сургалтад ашиглаж танин мэдэхүйд нь нэмэр болгох зорилгоор бэлэглэсэн байна.
Мөн энэ ажлын хүрээнд ДДЦС ТӨХК-аас тус сургуулийн зүүн талын авто зам дагуу хийж байгаа хашлагыг энэ сарын 24-нд хүлээлгэж өгөхөөр болжээ.
Б.Норовсамбуу