Шарын гол сумын Гал унтраах 55 дугаар ангид өнөөдөр /2016.09.14/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд гал унтраах тусгай зориулалтын 8 тн-ын ус тээвэрлэх хүчин чадал бүхий авто машиныг хүлээлгэн өглөө. Ийнхүү зориулалтын авто машинтай болсноор аливаа гамшгийн үед усыг зөөвөрлөх хүчин чадал нэмэгдэж байна. Тус гал унтраах анги нь урьд нь ЗИЛ 130 маркийн авто машинаар үйлчилгээ үзүүлдэг байсан ч иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө бүхий л бололцоогоороо хурдан шуурхай үйлчилдэг байсан гэдгийг холбогдох албаныхан онцолж байв.
Энэ жил Улсын төсвийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт ус тээвэрлэх авто машин, шатны авто машин, гал унтраах үндсэн зориулалтын хоёр авто машин буюу нийт дөрвөн авто машин болон тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм. Эдгээр авто машины нэгийг Гал унтраах 54 дүгээр ангид хуваарилсан бол төв гал унтраах анги буюу Гал унтраах 22 дугаар ангид хоёр авто машиныг ойрын хугацаанд хүлээлгэн өгөхөөр болжээ.