📅

Манай тамирчид дөрвөн медаль хүртлээ

🕔 2016/09/07 10:18

Манай тамирчид дөрвөн медаль хүртлээ

 

Бутан улсын Тимпу хотноо бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик ангиллын 60 кг-д манай улсын тамирчин Г.Гансаруул түрүүлж, Ази тивийн аварга болсон.

 

Мөн эмэгтэйчүүдийн Over 160 см ангилалд дэлхийн аварга Г.Угалзцэцэг алт, эрэгтэйчүүдийн атлетик 165 см ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, Up to 170 см ангилалд Н.Түвшинбаяр  хүрэл медаль тус тус хүртжээ.

 

Тус тэмцээнд манай улсын 10 тамирчин өрсөлдсөнөөс одоогоор хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм. Өнөөдөр Л.Баянхүү, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг нар өрсөлдөх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?