Орос, Өмнөд Солонгосын эрдэмтэд АРСЛАН ЗААНЫГ амилуулахаар боллоо
🕔 2016/07/29 10:53
Якутск хотын Холбооны Зүүн Хойд Их сургууль дээр олон улсын арслан заан судлалын төв нээгдэхээр болжээ.
Уг төвийн нэг гол зорилго нь Өмнөд Солонгосын Биотехнологийн Судалгааны Сантай хамтарч устан үгүй болсон арслан зааныг клонын аргаар сэргээх гэнэ.
Эрдэмтэд одоогоор уг төслийн эхний шатанд ажиллаж, байгаа бүх мэдээллүүдээ нягтлах ажилд оржээ.
Шинээр байгуулагдах төв нь үүнээс гадна Оросын палеонтологийн салбарын хөгжлийг дэмжиж, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойг Якутын БНУ-ын засгийн тэргүүн Егор Борисов ярьсан байна.
Тус төвийн байгууламж нь жуулчдад зориулсан арслан зааны музей, судалгаа туршилтын лаборатори зэргээс бүрдэх юм.
Эх сурвалж: Russia Beyond The Headlines
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих