📅

2025 онд хүмүүнлэгийн солилцооны шинэ хуудсыг сөхнө

🕔 2025/02/13 10:29

Харилцан солилцоо хийж, харилцан суралцан, иргэд хоорондын харилцааг нягтруулах нь Шанхайн ШХАБ-ын хамтын ажиллагааны үндэс суурь юм. ШХАБ байгуулагдсанаас хойших 20 жилийн хугацаанд хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаа үр ашигтай үр дүнд хүрсэн. 2024 оны 07-р сард болсон ШХАБ-ын Астанагийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс 2024-2025 онд ШХАБ-ыг даргалах ажлыг албан ёсоор хүлээн авсан билээ. Сүүлийн хэдэн сард ШХАБ-ын хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагаа улам баялаг үр бүтэмжтэй болж байна. Шинэ онд ШХАБ-ын хүрээнд өөр өөр үндэстэн, соёл иргэншилтэй хүмүүс цаашдын солилцоогоор дамжин улам ойр дотно болох нь дамжиггүй юм.

Олон сайхан харилцаа солилцооны үйл ажиллагаа болно

ШХАБ-ын хүмүүнлэгийн харилцаа солилцоо улам их цэцэглэн хөгжиж байна.  

Сүүлийн өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын үндэсний зохицуулагч нарын 21 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Жэжян мужийн Ханжөү хотод ажиллаж, Шиху нуур, Шилин хэвлэлийн газар, Хятадын торгоны музей, Алибаба групп, Цайняо групп зэрэг газруудаар зочилж, Хятадын соёл иргэншлийн урт удаан түүх, Хятадын орчин үеийн шинчилэлийн хөгжлийн эрч хүчийг ойлгон мэдэрч билээ. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сохайл Хан \Sohail Khan\:

- ШХАБ-ын олон улсын дүрслэх урлагийн биенналь"-д зочлохдоо "Эдгээр бүтээлүүд нь Торгоны зам дагуу бүс нутагт амьдарч буй хүмүүсийн соёл, үнэт зүйлсийн тухай ойлголтыг агуулсан байна. Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудын уран бүтээлчдийн урлагийн үзэсгэлэн гэлтэй гэж хэлэв.  

Пакистаны ШХАБ-ын Үндэсний зохицуулагч Bart Шилин хэвлэлийн газарт Пакистаны үсэг бичиг бүхий тамгыг хараад:

- Адилхан соёл нь гишүүн орнуудыг нягт холбож, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа нь бүх улс орны ард түмнийг нягтруулж байгаа нь харагдаж байна гэж хэлэв.

ШХАБ-ын Астанагийн дээд хэмжээний уулзалтаар Чиндао хот нь "ШХАБ-ын аялал жуулчлал болон соёлын нийслэл" гэсэн шинэ алдар цолтой болсон юм. 2024 оны 07-р сард Чиндао хотод "2024-2025 оны ШХАБ-ын аялал жуулчлал болон соёлын нийслэл"-ийн үйл ажиллагаа эхэлсэн. Түүнчлэн Чиндао хот нь Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн хувьд ШХАБ-ын хүрээнд олон улсын нөлөө бүхий өвөрмөц соёлын аялал жуулчлалын брэндийг бий болгоход анхаарч, "ШХАБ-ын зун" цуврал арга хэмжээг зохион байгуулжээ. 2024 оны "ШХАБ-ын зун" үйл ажиллагааны улирлаар соёл хоорондын яриа хэлэлцээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудын солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, түүх соёлын өв болон бусад салбарт голлон анхаарч, 20 гаруй төрөлд 100 шахам тусгай арга хэмжээ зохион байгуулжээ.

- Сүүлийн саруудад Хятад-ШХАБ-ын шүүхийн харилцаа солилцоо хамтын ажиллагааны сургалтын бааз, ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологийн солилцооны сургалтын үлгэр жишээ бааз, Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс болох Чиндао хотод олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан гэж Баруун хойдын их сургуулийн Төв Азийн судалгааны хүрээлэнгийн дарга, профессор Лү Шаньбин сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа:

- Өнөөгийн байдлаар ШХАБ-ын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаанд төрийн тэргүүний дипломат харилцаа манлайлж, өндөр түвшний айлчлалуудыг идэвхтэй зохион байгуулж, өндөр түвшний механизмуудын үлгэр жишээ үзүүлэх, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хослуулсан онцлогтой. Одоогийн байдлаар ШХАБ-ын хүмүүлэнгийн солилцоо харилцаа, хамтын ажиллагаанд гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн үүрэг улам тод томруун болж байна. Хүмүүнлэгийн солилцооны механизмын байгуулалт илүү бат бөх болж, зохион байгуулалт, зохицуулалтын үүрэг чухал болж байна. Гишүүн орнууд бусад улс оронтой соёл иргэншлийн солилцоо, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, гишүүн орнуудын хоёр талын болон олон талт соёлын солилцоо улам баялаг болсон гэж хэлэв.

Иргэдийн сэтгэлийг улам ойртуулав  

ШХАБ-ын хөгжлийн хамгийн бат бөх үндэс нь соёл иргэншлүүд харилцан суралцахад оршиж, хамгийн их эрч хүч нь ард түмэн хоорондын харилцааны нягтралд оршдог.

Хятадын үндэсний торгоны музейгээс санаачилсан "Торгоны зам: Ханжөүгаас Самарканд хүртэл" цуврал үзэсгэлэн нь энэ жил Узбекистаны Самаркандын төрийн музейд дэлгэгдэж, энэ жил Самаркандад гурав дахь жилдээ нээгдэж байна. Узбекистаны ШХАБ-ын үндэсний зохицуулагч Убайдулаев:

- Самарканд бол Хятадын Тан гүрний үед торгоны замын чухал зангилаа байсан бөгөөд соёлын харилцаа солилцооны маш олон түүхийг тээсэн байдаг юм. “Торгоны замын соёлын өвөөр дамжуулан хоёр орны ард түмний сэтгэл улам ойр дотно болж буйд би маш их баяртай байна гэж хэллээ.

 Хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаа бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чухал тулгуур юм. 2002 онд батлагдсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дүрэмд соёлын салбарын хамтын ажиллагааг тус байгууллагын зорилго, зорилтод багтаасан байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтаар ШХАБ-ын хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, баялаг үр дүнд хүрсэн байна.

- ШХАБ 20 гаруй жилийн турш хамтын ажиллагааны олон механизмыг бүрдүүлж, ард иргэд хоорондын харилцаа холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд соёл иргэншлийн солилцоо, хамтын ажиллагаанд шинэлэг бүтээлч үйл ажиллагаа явуулав. Боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүргэж, шинжлэх ухаан, технологийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа нягтарч, соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагаа баяжин, эрүүл мэндийн салбарт солилцоо, хамтын ажиллагаа бүх талаар амжилттай хөгжиж байна гэж Лү Шаньбин хэлж байна. Тэрээр мөн:

- Энэхүү амжилт нь олон хүчин зүйлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон. Нэгдүгээрт. Харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байдал, зөвлөлдөх, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх "Шанхайн үзэл санаа" нь гишүүн орнуудын соёл иргэншилийн солилцоо, хамтын ажиллагааны үндэс бөгөөд хүсэл, шаардлагад бүрэн нийцэж байна.

Хоёрдугаарт. Гишүүн орнуудын дээд удирдагчид, тэр дундаа төр, засгийн тэргүүнүүдийн хүчтэй дэмжилэг, орон нутгийн засаг захиргааны идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Гуравдугаарт. "Бүс ба Зам" санаачилгыг хамтран чансаатай бүтээн байгуулах нь ШХАБ-ын гишүүн орнуудын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаанд үр өгөөжтэй үр дүнд хүрэхэд тус дэм үзүүлж байна гэж хэлэв.

 "Хүмүүнлэгийн солилцоо нь гишүүн орнуудын харилцан ойлголцол, итгэлцэл, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид ч ийм солилцооны үүргийг үргэлжлэн гүйцэтгэх болно гэж "Пакистан ажиглагч сонин"-ы цахим хуудаст онцолсон байна. Энэхүү солилцооны амжилт нь нийтлэг соёлын түүх, бүс нутгийн уламжлал, худалдааны хамтын ажиллагаа, хамтын туршлага, соёлын хамтын ажиллагаагаар холбогдсон бүлгийн нийтлэг эрэл хүслээс үүсэлтэй юм.

Улам сайн сайхан өөдрөг ирээдүйтэй болно

ШХАБ нь 20 гаруй жилийн хөгжлийн үр дүнд өнөөдөр дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амтай бүс нутгийн олон улсын байгууллага болоод байна. Хүмүүнлэгийн солилцоо, харилцан суралцах нь ШХАБ-ын тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд хүрэх зайлшгүй сонголт юм.  

- Хүмүүнлэгийн солилцоо бол ШХАБ-ын хөгжлийн ‘тулгын гурван чулуу’-ны нэг юм. Хятад улсын дэвшүүлж буй эрх тэгш байдал, харилцан суралцах, яриа хэлэлцээ хийх, багтаамжтай байх соёл иргэншлийн үзэл баримтлал нь ШХАБ-ын гишүүн орнуудын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийцэж, гишүүн орнуудын цаашдын хамтын ажиллагааны үзэл санааны үндэс суурь тавигдлаа. Ард иргэдийн харилцаа солилцоо, Ард түмний соёлын солилцоо, хамтын ажиллагааны практик нь ШХАБ-ын хамтын ажиллагааны олон нийтийн санаа бодол, нийгмийн үндэс суурийг бэхжүүлж, ШХАБ-ын аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн солилцоо, эмнэлгийн болон эрүүл мэндийн салбар дахь үр дүнтэй хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц болж байна гэж Лү Шаньбин хэлэв.

 Хятад улс ШХАБ-ыг үүсгэн байгуулагч орон бөгөөд ШХАБ-ыг дипломат харилцааны тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн. Хятад улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын ээлжит даргын хувьд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 100 гаруй уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан. Улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад "ШХАБ-ын эрч хүч"-ний хувь нэмэр оруулах ШХАБ-ын дээд хэмжээний найрсаг, эв нэгдэлтэй, үр өгөөжтэй уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна.

Лү Шаньбин:

- Одоогийн байдлаар ШХАБ-ын хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаа гурван чиг хандлагыг харуулж байна. Үүнд:

Нэгдүгээрт. Энэ нь "Бүс ба Зам" санаачилга болон "Таван холбоос"-ын ард иргэд хоорондын харилцаатай нягт уялдаж, харилцан дэмжиж, хамт хөгжүүлсэн. Хоёрдугаарт: "Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулах" хөгжилд нягт уялдаж, үр дүнтэй ахиулж байна.

Гуравдугаарт. - Шанхайн үзэл санаа"-г илүү олон улс орон, бүс нутгийн хүмүүс хүлээн зөвшөөрч байна. “2025 онд Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны хороо зэрэг төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог бүрэн дүүрэн биелүүлж, уламжлалт анагаах ухааны форум, төрийн бус найрамдлын форум, залуучуудын солилцооны бааз, залуучуудын хөгжлийн форум зэрэг брэнд үйл ажиллагааг үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулж, ‘ШХАБ-ын аялал жуулчлал, соёлын нийслэл 2024-2025’ -д Чиндао хотод олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, солилцоо, харилцан суралцахыг дэмжих зорилгоор ирэх 5 жилд 1000 залуучуудыг Хятадад ШХАБ-ын орнуудад солилцон суралцуулах боломжийг олгохоор чармайж, хүмүүнлэгийн харилцаа солилцоо, харилцан суралцахыг дэмжиж, ард иргэд бие биенээ танин мэдэхийг дэмжинэ гэж Лу Шанбин хэлэв.

"Пакистаны ажиглагч сонин"-ы цахим хуудасны нийтлэлд ШХАБ нь соёлын солилцоо, эрдэм шинжилгээний судалгаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажилласнаар зөвхөн эдийн засгийн хэлэлцээрт л түшиглэдэг бус бүс нутгийн хамтын цогц байгуулах үндэс суурийг тавьсан гэж онцолжээ. Бүс нутгийн энэхүү хамтын цогц маань үнэт зүйлсийн нэгдмэл ойлголттой, хамтын зорилттой, энх тайван хөгжил цэцэглэлтийн хамтын хэтийн төлөвтэй юм.

Египетийн Ибрахим Муси Хелми Муси (өмнө мөрийн баруун дахь) болон Мустафа Хосни Мостафа Метвали (өмнө мөрийн зүүн дэх) аж үйлдвэрийн роботын үйл ажиллагааны төслийн тэмцээнийг зохион байгуулав.

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ЗИХЕН

 

2024 оны Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын "Хятадын гүүр"-ийн үндэсний залуучуудын оюутны хаврын лагерьт оролцож буй Хятад улсын залуу оюутнууд Шиньжяны Багшийн их сургуулийн оюутнуудын тусламжтайгаар цайны урлагт суралцаж байгаа нь (зүүн талд).

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВАН ФЭЙ

 

Зохиогч: Нийтлэл: ЖАН ХУН
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?