Загалмайлагдсан Монгол
1990-ээд оны сүүлээр төвд хэл дээр орчуулагдсан библийн тухай судалгаа хийдэг нэг профессор Монголд ирсэн юм. Багш минь тэр хүнтэй энэ сэдвээр нилээн удаан ярилцаж, Монголын Үндэсний Номын Санд байгаа монгол болон төвд үсгийн библийн болон христийн шашны тухай ном судруудтай танилцуулж билээ.
Тэгээд
надад хандан "Энэ тухай бид судлалгүй орхиж болохгүй. Бас дуугүй сууж ч
болохгүй" хэмээн хэлсэн юм. Монгол дахь Христийн шашны уламжлал болоод
төлөвшил ирээдүйн тухай цухасын төдий өгүүлсүгэй.
Төмөрлөг боловсруулах арга технологи болоод хонины аж ахуй эрхлэх ёс бол баруун зүгээс иржээ. Хэзээ гэдгийг нь тогтоогоогүй ч дөрөө, амгай, сумны зэв, тогоо гээд нүүдэлчдэд нэн хэрэгтэй зүйлээ төмөр уярааж хийх бол амин чухал үйлдвэрлэл. Тэднийг дархан гэнэ. Дархлагдсан учир нь тэднээс албан татвар авахгүй. Цэрэгт татахгүй. Дуртай газраа нүүнэ.
Бүгдийн дээр хаан
Хааны дээр Дархан гэдэг үг ч байлаа. Дархчуулын шүтээн бол Дамжин дорлиг бурхан. Улаан ямаа унасан энэ бурхны уламжлал Ловонгийн үеэс гарсан гэх боловч, чухамдаа баруун зүгээс нүүж ирэгсдийн авчирсан бурхан байлаа.
Несториан, Манихэйгаас Эрхүүд хүртэл...

Христийн
шашин ч эхэндээ маш олон салбар урсгал, чиглэл, сектүүдээс бүрдэж
байлаа. Тэд зүүнш нүүдэллэн явсаар төв азийн нүүдэлчдийн дунд орон хэдэн
уун жилийг өнгөрөөв. Тэдний соёлд ч гүн гүнзгий ул мөрөө үлдээсний
заримаас нь дурдвал:
Овоо тахих
Үс авах
Хүүхэд угаах (баптизм)
Хонины далаар мэргэлэх... гэх мэт. Энэ тухай мөхөс би бөх зүрх гарган хэлж байгаа бус дэлхийн эрдэмтэд хэдийн судлаад ил болгочихжээ. Монгол судлаач эрдэмтэд бүгд мэднэ. Нөгөө л бидний шашны тухай ярьж болдоггүй "цэвэр ичимтгий" зангийн харгаагаар олон түмэнд ил болоогүй л байна.

шашин нүүдэлчдийн архитекторын төгс шийдэл болох монгол гэрт ч ул мөрөө
гүнзгий үлдээсэн юм. Монгол гэр анхандаа нэг овоохойрхуу юм байлаа.
Дараа нь тэд тэнгэр бурхан бол ТЭНГЭРТ л байдаг учраас тэдэнд чанх
дээрээс харах боломжтой. Тийм ч учраас гэрийнхээ орой тэнгэрт хандуулан,
тоонолжин хэлбэртэй цонх гаргажээ. Энэ бол тооно байлаа. Загалмайн
хэлбэрийг ерөнхийд нь илтгэсэн энэ тооно яван явсаар бурхны шашин хүчтэй
орж ирэхийн хирээр Цагийн хүрдэнгээр солигдож, өнөөдөр ихэнх монгол
гэрийн тооно хорол буюу цагийн хүрдний хэлбэртэй. Баруун Монголд тооно
гэдгийг "гариац" хэмээн нэрлэнэ. Гарна гэсэн утгатай юу? Харна гэсэн
утгатай юу? Угсаатны зүйчид янз бүрээр л тайлбарладаг.
Юан
гүрний үед христийн шашинтнуудыг "Эрхүүд" хэмээн нэрлэдэг байлаа. Өвөр
Монголын Олон байшин хэмээх газраас Эрхүүдүүдийн оршуулгын газар олдож,
өнгөрсөн зуунд Овен Латтомер, Эгами зэрэг эрдэмтэд судалгаа хийн ном
гаргажээ. Христийн шашинтай монголчууд байжээ.
Юан
улсыг мөхсний дараа Эрхүүдүүд дайны хөлөөс дайжин, Халх Монголд ирсэн
боловч мөн тэдэнд хөөгдсөөр хойшоо дүрвэн, Шивэрийн их ой шугуйд шурган
оров. Ингээд тэдний оршин суух газрыг Эрхүү хэмээн нэрлэх болжээ. Гадаад
харилцаа холбоо нь тасарсан христийн шашинтнуудын номын ёс мөргөлийн
шинжтэй болон уугуул иргэдийн бөө мөргөлтэй холилдон, онгод тэнгэрүүдийн
нэг болжээ. Энэ тухай ч мөн хангалттай судлагдсан. Яг нарийн дээрээ
"Монголын нууц товчоо" ч бичлэгийн аргазүйн хувьд библийн утга зохиолын
нөлөө ихтэй.
1770-аад оны үед Моравийн хэсэг номлогчид Ижил мөрний Халимагуудын дунд ирж шажин дэлгэрүүлэв. Тэдний тод үсгээр монгол хэлээр бичсэн гар бичмэлийн хэсэг бусаг хуудсууд хэдхэн жилийн өмнө Amazon.com-ийн дуудлага худалдагаар зарагдсан. Швейцарьт нэг цуглуулагч худалдан авсан байна лээ.
Монгол хэлнээ орчуулагдсан хийгээд ойрхи үе
1770-аад оны үед Моравийн хэсэг номлогчид Ижил мөрний Халимагуудын дунд ирж шажин дэлгэрүүлэв. Тэдний тод үсгээр монгол хэлээр бичсэн гар бичмэлийн хэсэг бусаг хуудсууд хэдхэн жилийн өмнө Amazon.com-ийн дуудлага худалдагаар зарагдсан. Швейцарьт нэг цуглуулагч худалдан авсан байна лээ.
1806
онд London mission gift хэвлэлийн газраас нэгэн жижгэвтэр товхимол
гаргасан нь бий. Дэлэг нэртэй монгол хүн орчуулсан гэдэг. Орчуулгын янз
байдлыг нь үзвэд бурхны шашинтай хүн байсан болов уу? гэж бодогдмоор.
Гай
Юлий, Сталибрас нар Сэлэнгэ мөрний хөвөөнд ирж, библь орчуулан хэвлэсэн
байдаг. Яков Шмидт Санктпетрбургт мөн орчуулан, монгол судрын янз
маягтай хэвлэсэн гээд л хөвөрнө.
Лхасын ойр ч христийн шашинтнууд төвхнөж, төвд хэлээр шинэ хуучин гэрээ хэвлэснийг нь манайхан авчирч уншдаг болсон байдаг.
Яков
Шмидтийн орчуулсан библийг Их хүрээнд тараахаар ирсэн гэдэг. Ингээд
Сэлбийн голын зүүн эрэг дээр газар зааж өгчээ. Өдөр хурал гадаалсны
дараа багш нар нь "Шинэ ном үз" гээд бүх залуу лам нараа тийш явуулсан
байдаг. Харин тэнд очсон хүн бүрт библь тараасан боловч, монгол бичиг
мэдэхгүй лам нар монгол гутлаа уллаж орхисон гэдэг. Тийм ч учраас энэ
библь маш цөөхөн үлджээ.
1845 оны Хар тамхины дайн буюу 8 улсын цэрэг Бээжинд цөмрөн орсны дараа тухай үеийн 8 улс Манж Чин улсын газар нутгийг өөрсдийн оролцсон цэргийн тоогоор хуваан авчээ.

Их
Британи, Франц, Герман зэрэг хүчирхэг улсууд өндөр ашиг шимтэй, хүн ам
олонтой баян мужуудад онцгой эрх авсан бол Дани, Швед,Белги зэрэг улсууд
Цагаан хэрмийн гаднахи Хойт Хятадыг хуваан авав. Эндээс Белгийн шашин
дэлгэрүүлэгчид Ордосыг, Шведүүд Цахарт, Дани Халхад тус тус бизнес
худалдаа хийх, шашин дэлгэрүүлэх онцгой эрх оллоо.
Эдний дундаас хамгийн амжилттай ажилласан нь Белгийн Антоне Мостарт. Тэрээр Ордосын Бор тохойд Христийн шашны сургууль, эмнэлэг байгуулсны хамт монгол хэл сайн сурч, түүхийн ном зохиолуудыг орчуулж, асар их ажил хийжээ. CICM гэдэг байгууллага нь одоо хүртэл Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна.
Мөн Швед-Монголын шашин дэлгэрүүлэх нийгэмлэг байна. Цахарын Хөвөөт шар хошууны Халуун усны Исүсийн сургаалийн газар нээж, Санкт Петрбургээс монгол үсгийн хорголжин барын үйлдвэр оруулж ирэн, охидын сургууль, эмнэлэг нээн ажиллуулсан. Маш олон тооны буюу 100 гаруй ном хэвлэн гаргасан бөгөөд Их хүрээ, Вангийн хүрээ, Улиастайд салбартай байлаа. Швед-Монголын шашин дэлгэрүүлэх нийгэмлэгийн архив одоо АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн номын сан, Пүгот соунд их сургуулийн номын санд байна.
Харин Хэннинг Хаслунд тэргүүтэй дани иргэд Хөвсгөлийн Шишгэдийн хотгорт комунн маягийн хамтрал байгуулж, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаад явсныг бид мэднэ. Одоо хүртэл тэнд Дани толгой нэртэй газар үлджээ.

1915
оны Chinа year book хэмээх статистикийн эмхэтгэлд 8000 гаруй монголчууд
христийн шашинд орсон тухай мэдээ гараад л үүнээс цааш ямар ч сураг
чимээгүй их үймээнт жилүүд өнгөрчээ.
Тэдний дотроос Халтад Магадбүрэн хэмээх номлогч баруун руу гарч, судалгааны ажил хийсэн бөгөөд маш олон тооны өгүүллүүд бичиж үлдээжээ. Мөн англи-монгол хэлний толиудыг ч тэр л монгол христийн шашны номлогчид бичсэн байдаг.
1945 онд Орос-Монголын цэрэг Өвөр Монгол руу цөмрөн ороод буцахдаа нилээдгүй тооны христийн шашинтай монголчуудыг авчран Дорноговийн төмөр замын өртөөнүүдэд тараан суулгажээ. Тэдний хамгийн сүүлчийн христийн шашинтан 1981 онд тэнгэрт хальсан гэдэг.
Ардчилсан хувьсгалын хамгийн анхны амлалтуудын нэг бол хүний шүтэх бишрэх эрх чөлөөг хамгаалах байсан. Ихэнх монголчууд уламжлалт бурхны шашны төлөө анхаарал хандуулах байх хэмээн бодож байсан ч ардчилагчид буюу шинэ төр засаг өөр сонголт хийсэн юм. Ямар ч цаг үед шашны асуудал бол хамгийн эмзэг. Тийм ч учраас Үндсэн хуульд маш бөөрөнхий сул дорой заалт оруулжээ. Шинэ Ардчилсан Монгол улс гэж бид цоглог бадрангуй нэрлэдэг боловч үнэндээ дэлхий нийтийн нэр томъёо нь бол "Коммунизмийн дараахи улс" гэдэг өрөвдөлтэй ангилалд бид явдаг.
Монгол улсын хүн амын доторхи шашин шүтлэг болоод итгэл үнэмшлийн тоо статистикийн тухай нэг ч бодитой судалгаа хийгдэлгүй 26 жил болжээ. МУИС-д байсан Шашин судлалын тэнхимээ бүр хааж орхив. Японы хэд хэдэн их сургууль жил бүр Монголд зуны амралтаа өнгөрүүлэнгээ Монголын шашны байдлыг судалж иржээ. Мөн Америкийн болон барууны судалгааны сангууд ч зүгээр суугаагүй.
1995 онд Монгол улс бурхны шашны 150 гаруй хийдтэй, 15 000 орчим ламтай, хүн амын 95% нь бурхны шашинтай гэсэн тоо гарч байсан бол 20 жилийн дараа 50 шахам хийдтэй, 3000 орчим ламтай, хүн амын 65% нь бурхны шашинтан гэсэн тоо гарчээ. Христийн шашинтнууд болоод сүм цуглааны тухай үнэн гэж итгэх тоо баримт одоо болтол гараагүй байна.
Жилд дундажаар 1-1.5% нь христийн шашинд орж байгаа. 90-ээд оноос хойш христийн сүмд 20 000 гаруй хурим хийсэн гэсэн оочин цоочин тоо баримтууд бий.
Үнэндээ коммунизм бол христийн шашинд орох суурь байсан гэж хэлж болно. Оршуулгынх нь хөшөөн дээр загалмай, хуримын ордны орой дээр загалмай, улсын бүртгэгч эцэг номлогчын хувцасгүй л болохоос дунд сургууль, эрдэм боловсролын академик тогтолцоо, анагаах ухаан бүгд л библийн сургуулийн бүрэн тогтолцоонд орчихсон байлаа.
Эх газрын хуулийн суурь ч угаасаа л библь дээр суурилагдсан. Хуулийн амин сүнсийг олъё гэвэл библь ойлгох хэрэгтэй. Уран зохиол, уран зураг, театр бүхий л тогтолцоо бэлэн болчихсон байлаа.

Нэн шинэ түүх буюу ирээдүй

Гадны
хөрөнгө оруулалт ч христийн шашны дэлгэрэлтэнд маш их нөлөө үзүүлжээ.
Хууль эрхзүйн орчин ч хамгийн сайн. Ганцхан жишээ дурдахад Монголын ямар
ч христийн сүм цуглаан нийгэмлэгт очоод, ямар нэгэн зүйл асуухад, бүгд
"Манай хуульчаас асууна уу" л гэж хариулна. Тэгэхэд Гандантэгчинлин
хийдэд нэг ч хуульч, нэг ч хэвлэлийн төлөөлөгч, нэг ч стратегийн уриа
байхгүй байна. Мөн "2020 онд Монголын христ итгэлтнүүд хүн амын 50%
болно" гэсэн зурагт хуудсыг цуглаан бүхий газраас харж болох бол
уламжлалт бурхны шашинтнуудаас ирээдүй цаг дээр юу ч асуугаад нэмэргүй
байх жишээтэй.
Ирээдүйд юу болох бол гэж үү? Ирээдүйд үзэл бодолгүй, ялгарах чиг хандлагагүй энэ олон намууд байгалийн шалгаралаар үгүй болно байх.
МАН бол нүглээ цайруулж, бурханы шашныг тугаа болгох болов уу? Угаасаа Даш Ёндон гуай ч нэг удаа туршаад үзсэн. Хэдэн жил хий эргэх АН ч ерөнхийдөө христийн шашинтнуудын дэмжлэгийг хүлээн авч, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх нам болон төвөвшинө. Мэдээж хэрэг лалын шашинт казак иргэд Лалын АН байгуулах хэрэгтэй.
Ингээд л Монгол улс минь хаантай бол хаантай, харцтай бол харцтай, шашинтай бол шашинтай, намтай бол намтай болж жаргалын замдаа орж, цэнгэлийн манлайг эдлэнэ хэмээн бодож байна. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл шинээр эмхлэгдэн байгуулах Засгийн газар шашны талаар ямар нэгэн арга хэмжээ авах цаг болжээ л гэсэн үг. Хэрвээ одоо ханиад төдий байгаа энэ шашны асуудлыг хорт хавдар болчихвол бидэнд мөн хэцүү еэ? л гэсэн сануулга юм. Бүгд л тоглоомын дүрэм ямар байхыг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалжийн линк: http://nyam-ochir.time.mn/78659
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих